Технологи 2026 оны 08 сарын 03

Россман: Амазон хэрэглэгчдийн Kindle төхөөрөмжинд байгаа номуудыг устгах гэж байна

Нийтэлсэн: Admin

Сүүлийн 20 орчим жилд Amazon Kindle нь хамгийн алдартай ebook уншигч болжээ. Электрон ном унших санаа 90-ээд оны сүүлээс эхлэлтэй боловч, тэр үеийн технологи үүнийг бүтээж чадаагүй юм. Тэгж байтал Sony компани 2004 онд е-цаасан дэлгэцтэй eReader-ийг гаргасан бөгөөд түүний дараагаас
Amazon Kindle, Barnes & Noble Nook гарч ирж, e-цаасан дэлгэцийн технологийг сайжруулсан.

Амазоны төхөөрөмжийн давуу тал нь:

  • e-цаасны технологи нь жинхэнэ цаастай төстэй харагддаг.
  • Гар утас, компьютер шиг гэрэлтэхгүй тул нүд ядраахгүй.
  • Kindle интернет холболттой (EVDO, дараа нь 3G).
  • Amazon-оос ном худалдан аваад шууд Kindle-д татаж суулгах боломжтой
  • Файлыг татаж аваад USB-ээр дамжуулан хуулж болдог

Энэ нь хэрэглэгч цахим номыг өөрийн биет өмч мэтээр хадгалах боломжтой гэсэн үг. Татаж авсан файлыг нь өөр хэн ч өөрчлөх боломжгүй байв.

Гэтэл одоо энэ боломжийг үгүй хийх гэж Амазон компани төлөвлөж байна.

Энэ бол өнөө л “Та юу ч эзэмшихгүй, гэхдээ жаргалтай байх болно” хэмээх бодлогын нэг жишээ юм.

2025 оны 2-р сарын 26-наас эхлэн “Татаж авах болон USB дамжуулах” сонголт алга болох гэж байна.

Энэ шийдвэр яагаад буруу вэ?

1. Хэрэглэгч өмнө нь худалдан авсан номаа татаж авч хадгалах боломжгүй болно

Хэрэв та хуучин номоо татаж авч хадгалаагүй бол, эсвэл “дараа татаж авъя” гэж бодож байсан бол, одоо харин ингэж чадахгүй болно.

2. Шинэ DRM (Digital Rights Management) систем нь хяналт ихтэй болно

Хуучин DRM (жишээ нь, DVD-гийн CSS кодчилол шиг) амархан тайлагддаг байсан бол шинэ DRM нь файл хөрвүүлж ашиглах боломжгүй болгоно.


Amazon яагаад ингэж байгаа юм бэ?

Энэ бол зүгээр нэг технологийн шинэчлэл биш. Энэ бол хэрэглэгчдийн өмчлөх эрхийг бууруулж буй шийдвэр юм.

Тэд:

  1. Хэрэглэгч худалдан авсан номынхоо файлыг эзэмших боломжийг үгүй хийх.
  2. Зөвхөн Amazon-ийн серверүүдээс номоо татаж авч уншихаас өөр аргагүй болгох.
  3. Зарим номыг устгах эсвэл өөрчлөх боломжийг бий болгох.

“Энэ бол технологийн хөгжил биш. Энэ бол хяналт!”

Хэрэглэгчид өөрийн өмчийг бүрэн эзэмших эрхтэй байх ёстой.

Эцэст нь хэлэхэд, хэрэв та Kindle ашигладаг бол, өөрийн татаж авсан номын файлуудаа яг одооноос найдвартай газар давхар хадгалаарай.

Өнөөдөр тэд бидний худалдаж авсан цахим номоо хүссэнээрээ унших эрхийг үгүй хийж байна. Маргааш тэд бидний цахим номын агуулгыг өөрчилдөг болж ч магадгүй?


Энэ зөвхөн эхлэл байж ч болзошгүй! 😡

Холбоотой мэдээнүүд