Технологи 2020 оны 05 сарын 12

Удахгүй Python аппууд гар утсан дээр ажилладаг болно

Нийтэлсэн: Admin

Машин сургалттай холбоотойгоор компьютерын Python хэл хөгжүүлэгчдийн дунд ихээхэн дэлгэрсэн. Тийм хэдий ч гар утсан дээр Python програмууд ажиллаж чаддаггүй байсан юм.

Тэгвэл Python хэлийг бүтээгч Гуйдо ван Россум тэргүүтэй хөгжүүлэгчид тун удахгүй iOS, Android үйлдлийн системүү дээр нэйтив байдлаар ажилладаг апптай болохоор төлөвлөж байна. Уг үйл ажиллагааг CPython модюлыг Андройдод зориулан зөөвөрлөж буй BeeWare open source төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хоёрдугаар сард тус төслийг удирдагч Keith-Magee цэвэр python аппликэйшнийг Андройд төхөөрөмж дээр ажиллуулж чадсан талаараа мэдэгдсэн юм. Тус төслийнхөн CPython ашиглаж байгаа боловч Java хэл дээр бичигдсэн Jython зэрэг бусад хөрвүүлэгчийг ч давхар судалж байгаа юм байна.

Анх төлөвлөж байсныг бодвол гэхдээ санхүүгийн хэрэгцээ шаардлага арай илүү гарч байгаагаас болоод төсөл жаахан саатаж байгаа ч техникийн хувьд Python-ыг гар утсан дээр ажиллуулах бүрэн боломжтой нь батлагдсан гэнэ.

Холбоотой мэдээнүүд