Канад реппер Том Макдоналд “Бохир мөнгө” гэдэг дуу хийсэн нь баруунд хит болж эхэлжээ. Манай либералууд сонсвол хөмөрсөн тогоо шиг тархинд нь жаахан гэрэл тусаж магадгүй л юм.
==============
Амыг минь хамхиж чадахгүй болохоороо тэд ууртай байна
Тэднээс илүү дуу чимээ би гаргаж байна
Ашиглах цогцос байгаа үед л Харуудын Амьдрал Үнэ цэнэтэй
Харин жагсаал, Жорж Флойдоос тэд олон саяыг олдог
Хэвлэлийн зар сурталчилгаа ашиглан чамайг тэд зардаг
Хэнд ч хэрэггүй худлаа бурж мөнгө хийдэг
Пфайзер компанийн рекламнаас өчнөөн мөнгө тэд хийсэн…
Гар ариутгагч, хар маск зарж Амазон өчнөөн тэрбумыг хийсэн
Гайхалтай нь манайх руу дайрдаг террористууд ганцхан
Газрын тостой газруудаас л ирдэг
Ардчилсан намынхан харин үүнийг огтхон ч тоодоггүй
Арми маань Ойрх Дорнодоос гарч чаддаггүй
Үндсэн хууль бичсэн баатруудын магтаал уг нь
Үнэндээ Кайл Риттенхаустай тохирч байдаг
Нэг цент, хоёр цент, гурав, дөрөв
Бид багыг тэд ихийг авна
Төрснөөсөө хойш бид зарагдаж
Тэд л мөнгө олсон
Бохир доллар халаасыг нь дүүргэхэд
Бидний цогцос газраар нэг хөглөрнө
Тэд үүсгэсэн асуудлаа шийдэж ашиг олохдоо
Биднийг доош хийж мөнгө олно
Бохир мөнгө бохир мөнгө
Үнэнийг хэлсний минь төлөө
Дуугаараа илчилсний минь төлөө
Тэд намайг алж ч мэднэ
Орос пуужин харвахад тэд буруушаадаг хэрнээ
Нууцаар үүнээс ашиг хүртээд сууж байдаг
Хар тамхины эсрэг тэмцэл үнэндээ ашиг хийх систем л байдаг
Хамаг шоронгоо хувьчилчихсан болохоор
Камер дүүрэх нь ашиг байдаг
Хүүхэд өвс татахад тэдний халаас нь зузаарч байдаг
Ачааны машины жолооч нар жагсаал хийхэд
Аюулт теоррорист гэж зарлан хамаг хандивыг замаас нь хуссан
Одоо тэр мөнгө хаана байгааг хэн ч эс мэднэ.
Хоолой задрахад хийний үнэ улам нэмэгдэнэ
Хувьцааны зах зээл унахад бүгд ажлаасаа халагдана
Нэг вирустай тэмцэх гээд
Нэг их наядын өр Хятадад тавьсан…
Бохир мөнгө бохир мөнгө
Бохир доллар халаасыг нь дүүргэхэд
Бидний цогцос газраар нэг хөглөрнө
Тэд үүсгэсэн асуудлаа шийдэж ашиг олохдоо
Биднийг доош хийж мөнгө олно
Бохир мөнгө бохир мөнгө
Бохир мөнгө чинь надад хэрэггүй
Сонин хачин
2026 оны 08 сарын 03
Либерализмыг шүүмжилсэн рэппер Том Макдоналд
Нийтэлсэн: Admin