Сонин хачин 2020 оны 04 сарын 19

Microsoft компани Марина Абрамовичийг тоглуулсан рекламаа устгав

Нийтэлсэн: Admin

Hololens 2 виртуал ертөнцийн төхөөрөмжөө сурталчлах үүднээс Майкрософт компани Сатаны шүтлэгтэн гэдгээрээ олонд зартай Марина Абрамовичийг оролцуулсан The Life хэмээх урлагийн төсөл хэрэгжүүлжээ. Уг төслөө сурталчлах үүднээс Майкрософт компани YouTube дэх албан ёсны суваг дээрээ Марина Абрамовичийн оролцон тоглосон сурталчилгааг цацсан юм.

Харамсалтай нь гэх юм уу азаар сурталчилгаа нь тэдний бодож байсан шиг амжилтанд хүрсэнгүй. Олон нийт энэ мэтийн шууд бус сурталчилгаа, тархи угаалтыг олж харж сурсан тул уг реклам нь маш их шүүмжлэлд өртсөний улмаас тус компани цацсан рекламаа тун удалгүй YouTube-ээс авч хаяжээ. Устгасан видеог нь үзэхийг хүсвэл дараах видеог үзээрэй. Энэ гэхдээ тархи угаалт гэдгийг битгий мартаарай.

https://www.youtube.com/watch?v=eWw5F3jbOtE

BBC, Bloomberg зэрэг mainstream гэгдэх том мэдээллийн сувгууд Марина Абрамовичийг алтернатив урлагийн том төлөөлөгч гэсэн маягаар харуулах гэж оролддог авч үнэндээ бол тэр зүгээр л буг чөтгөр шүтэгч Сатаны шүтлэгтэн, гаж урсгалыг дэлгэрүүлэгч билээ.

Уг төслөөр дамжуулан Марина Абрамович үхснийхээ дараа ч гэсэн “оршиж”, бусдын толгойг мунхруулахыг зорьж байгаа бололтой.

Холбоотой мэдээнүүд