Сонин хачин 2020 оны 03 сарын 25

Eurovision-2019: Мадонна Covid-19-ын талаар урьдчилан мэдэж байсан уу?

Нийтэлсэн: Admin

Өнгөрсөн оны 5 сард Евровижн-2019 олон улсын дууны тэмцээн Израйль улсад болсон юм. Тэмцээний үеэр Мадонна урилгаар ирэн “Like a Prayer” хэмээх дуугаа дуулсан. Дууг Мадонна өнөөх мэйсон/иллюминати стилиэр нэг нүдээ дарсан боолттойгоор дуулсан бөгөөд цээжин дээр нь далайн дээрэмчдийн дунд чөмгөөр хийсэн хэрээс тэмдэг байлаа.

1980-аад оны хөнгөхөн поп стилиэр дуулдаг өнөөх Like a Virgin дуунаас нь шал өөр, сүмийн гэмээр өнгө аяс түүнээс илхэн мэдэгдэж байв. Тэргүүн гэлэнмаа гэмээр. Номлолоо номлох гэж буй мэт. Тайз засалд нь тамын улаан өнгө ноёлсон.

Нөмрөгөө тайлсных нь дараа Dark Ballet (Хар Балет) хамтлагийнхан түүнтэй бүжиглэнэ. “Хар талынхан ч гэж буй мэт”. Гэхдээ бүжгээс нь илүү өмссөн маск нь өнөөгийн бидний нүдэнд шууд тусна. Бактерлиогийн зэвсгээс хамгаалах маск бүжигчид нь зүүсэн байв.

Эднийг гарч ирсний дараа хөгжимний өнгө аяс гэнэт маш хөгжилтэй юм шиг болох нь цаанаа хүйтэн, зэвүүн өнгө аястай бүр ч харшилдан, нэг л эвгүй, зэвүүн юм болох гэж буйг илэрхийлнэ. Мадонна бүжигчдийг яг л мал шиг эрүүн дороос нь барьснаа, нүд рүү нь хэрцгий харснаа ийн өгүүлрүүн:

“Тэд маш гэнэн. Тэдний ямар нүгэл үйлдсэнийг нь биднийг мэдэхгүй гэж тэд бодож байх шиг байгаа юм. Бид харин мэднэ. Бид гэхдээ арга хэмжээ авах арай болоогүй байна. Салхи агаарт дэгдээгүй байна. Салхи бидний дотор байгаа. Би та нарт хайр, ганцаардлын талаар яримаар л байна. Даанч одоо орой болж байна. Гадаа салхи үлээж эхэлж байгааг та нар мэдэхгүй байна уу?”

Тэгснээ Мадонна нөгөө салхийг дуудан микрофон руугаа үлээхэд өнөөх масктай бүжигчид тал тал тийш тэрийлдэн унана, яг л үхэцгээж буй мэт. Энэ санааг нь харахгүй өнгөрчих вий гэсэн мэт гашуудлын мэт гивлүүртэй түүний хоёр улаан царай тайзны хоёр талд тодхон харагдана.


Ийнхүү унагаж хаяснаа Мадонна:

Хүн бүхэн ирээдүйд очихгүй
Хүн бүхэн өнгөрснөөс суралцаж чадахгүй
Хүн бүхэн ирээдүйд очихгүй (гэснээ үзэгчид рүүгээ хуруугаараа тойруулан заана)
Хүн бүхэн амьд үлдэхгүй

хэмээн үглэнэ. Ийнхүү “Хүн бүхэн ирээдүйд очихгүй” хэмээн үзэгчид рүүгээ заах үедээ тэр цагаан титэм зүүсэн байв. Титмийг англиар “crown”, герег хэлээр “corona” гэдэг ба энэ нэршил Covid-19-тэй ямар холбоотойг өнөөгийн бид хэлүүлэлтгүй мэднэ.

Зүгээр уран сайхны хэтрүүлэг гэхэд арай л хачин байгаа биз. Дууны сонголт, өнгө аяс, дараа нь үглэж буй тэр үгсийг санамсаргүй тохиолдол гэхэд дэндүү хачирхалтай. Израйль, корона-титэм, маск, үхэл, ирээдүйд очихгүй гэсэн үглэл… Энэ бүхэн санамсаргүй тохиолдол уу, эсвэл үүний цаана өөр зүйл байна уу? Уншигч та өөрөө болгоон тунгаах буй за.


Холбоотой мэдээнүүд