Дэлхий 2024 оны 05 сарын 19

Гадаад тойм: 2024-5-19

Нийтэлсэн: Admin

* Лавров: Оросууд багадаа бүтэн нэг үеийн турш Европыг түншээ гэж үзэхээ болих гэж байна. Европыг дайсан гэж үздэг шинэ үе өндийж байна.

* 5 сарын 18-нд Украин цэрэг татлагаа чангаруулсан хууль батлав. Дэмжиж уухайлж байгаа залуучууд байдаггүй. 😜 Том тэрэгтэй тээвэрчид нь Киев-Одессын замыг хааж цэрэг татлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

* Австри улс НҮБ-ээр дамжуулан Палестинд хүмүүнлэгийн тусламж өгөх ажлаа сэргээв.

* Боинг компанийн хуудуутай ажлын талаар шүгэл үлээсэн хоёр дахь шүгэл үлээгч үхэв. Америкийн цагдаа нар шүгэл үлээгч “амиа хорлосныг” тогтоов. 💩 Боингийн шүгэл үлээгчид дандаа амиа хорлохын, маш сонин.

* Барууныхан Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлэх тусам Оросын хил Польш руу дөхнө шүү хэмээн Медведев анхааруулав. 💤

* Украинд гадаадын легион гэж цөөхөн цэрэг бий. Барууны хэвлэлүүдээр ярьж бичиж байгаа шиг 20-30 мянган цэрэг байхгүй. Ердөө 3 мянга хүрэхгүй гадаадын легионер украинд байгаа. Өнгөрсөн оны сүүлээс Латин Америкаас хөлсний цэргүүд нэмэгдэж ирж байгаа. Украинчууд легионуудаа тоодоггүй. Дорд үздэг. “Биднийг оросын армийн замд тавьдаг хурд сааруулагч мэтээр ашигладаг” хэмээн Украины гадаад легионер ярилцлага өгчээ.

* Путин Хятадад айлчилж буй айлчлалынхаа хүрээнд Харбинд очин дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадыг чөлөөлөх дайнд оролцон амиа алдсан орос цэргүүдийн бунханд цэцэг өргөв. 1945 оны 8 сард 12 мянган орос цэрэг Хятадыг Японоос чөлөөлөх дайны үеэр амь үрэгджээ.

* 2023 оны сөрөг довтолгооныхоо үеэр Украины чөлөөлснөөс их нутгийг Орос эзэллээ хэмээн Вашингтон Пост мэдээлэв. Украины чөлөөлөлт ч гэж дээ. Оросын цэргийн маневрт хууртаад “Оросыг ялж байна” гэж хөөрөөд балайраад байсан 😜

* 6 сарын 15-16-нд Швейцарьт Украины энхийн гэрээний талаарх олон улсын уулзалт болох гэж байгаа ч Путин үүнийг шүүмжлэв. Учир нь уг хэлэлцээр, уулзалтанд Оросыг уриагүй юм. Бразилын ерөнхийлөгч энэ дээд хэмжээний уулзалтанд очихгүйгээ мэдэгдсэн. “Оростой ярих энхийн тохироонд Оросыг уриагүй байж юугаа ярих гээд байгаа юм бэ?” хэмээн тэр ойлгохгүй байгаагаа хэлжээ.

* НҮБ санхүүгийн хүндрэлд байгаагаас болоод шинэ ажилтан авахаа байгууллага даяар зогсоосон бөгөөд байр сууцнуудынхаа эйр-кондишныг ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.

* ОХУ-ын ГЯЯ-ны дэд сайд Сергей Рябков “ОХУ цаашид улаан шугам энэ тэр гэж болгоомжтой, урьдчилан сануулсан арга барилаар ажиллахгүй. Цөмийн аюул заналын тухайд бид сануулалгүй, шууд тохирох арга хэмжээг нь авна” хэмээн мэдэгдэв. Цөмийн аюулгүй байдлын талбарт ОХУ сэргэг хүн бол анзаарахаар анхааруулга маш их өгч байна. Барууныхан тоохгүй бол тэгж байгаад л шууна шаана даа. 🎇🌋

* Словакийн ЕС буудуулсан тухайд Медведев: “Оросын тухайд арай ухаалаг, эрүүл сэтгэдэг улс төрч гарч ирэхэд Европчууд шууд буудаж байгаагаас тэд ямар хүмүүс вэ гэдэг нь харагдаж байгаа биз ээ. Фицог буудсан хүн “Слава Украин” гэж хашгирдаг хүн байсан. Бандерачууд одоо Европын удирдагчдыг алахыг завддаг болж. Энэ бол эмх замбараагүй байдлын дөнгөж эхлэл гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээн ярив.

* Украины цэргийн байдал хүнд болж байгаатай холбогдуулан тэд “Цэргийн сургагч, зөвлөгч” нэрээр Украинд барууны цэрэг оруулах шийдвэр гаргах тун дөхөж байна. Пүрэв гаригт Америкийн хамтарсан штабын дарга Чарльз Браун “Бид тэгж байгаад зөвлөгч илгээх нь тодорхой” хэмээн сурвалжлагчид ярилцлага өгчээ. Хэрэв тэгвэл энэ нь НАТО-Оросын цэргүүд хоорондоо шууд тулж байлдахын өмнөх эхний шат болно. Эхлээд “зөвлөхүүд” – тэгээд “цэргүүд” илгээдэг туршлагаа АНУ өмнө нь Вьетнам, Афган, Ирак гээд олон газар хэрэглэж байв.

* 2022 оны эхээр ОХУ Космос 2553 хэмээх цөмийн цэнэг бүхий цэргийн хиймэл дагуул сансарт хөөргөсөн. Хэрэв Орос-Барууны хооронд дайн гарвал оросууд уг хиймэл дагуул дээрх зэвсгээ дэлбэлэн тойрог замд цөмийн цохилт өгөх замаар АНУ-ын засгийн газрын болон SpaceX-ын хиймэл дагуулуудыг тойрог замд устган хиймэл дагуулын харилцаа холбоог устгаж болзошгүй” хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна. Оросын тал үүнийг батлаагүй ч нэг их үгүйсгэсэнгүй. Мэдээж Орост хадгалж буй хөзөр, тамганууд байж л байгаа. 💤

* Хятад улс эзэмшиж байсан АНУ-ын засгийн газрын бондуудаа их хэмжээгээр зарж байна. Өмнө нь жилд 30-50 тэрбум долларын бондыг нь худалдан авдаг байсан бол энэ жилд 50 тэрбум долларын бондыг нь заржээ. АНУ-аас эдийн засаг нь цаагуураа хөндийрч байна.

* Өмнө нь Украины арми өдөрт 500 орчим хүнээ алдаж байсан бол Оросын довтолгоон ширүүссэнтэй холбоотойгоор Украины арми өдөрт 1500 орчим хүн хүчээ алдаж байна.

Холбоотой мэдээнүүд