Ном 2020 оны 04 сарын 19

Д.Нацагдорж: Од

Нийтэлсэн: Admin
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу үгүй юу?

Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү үгүй юу?
Янаглал амраглалын дөл чинь аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?

Эрдэмт Марс од оо, Чи нэгд нэгээр харж байна
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.

Холбоотой мэдээнүүд