Ном 2019 оны 10 сарын 01

Эдвард Бөрнэйс “Суртал ухуулга буюу ПРОПОГАНДА”

Нийтэлсэн: Admin

Үл үзэгдэх ноёд биднийг засаглаж, бидний үзэл бодлыг хэвэнд цутгаж, таашаал сонирхлыг боловсруулж, бодол санааг хэвэнд оруулж байна. Үүнийг бидний хэзээ ч харж сонсож байгаагүй хүмүүс үйлдэж байна. Ардчилсан нийгэм ч ийм байдаг. Масс ийм л маягаар амьдрахаас өөр аргагүй.

Үл үзэгдэх амбан захирагчид маань үл үзэгдэх засгийн газрынхаа бусад сайд нараа ч танихгүй.

Тэд биднийг ур чадвараа ашиглан захирдаг. 120 сая хүн амаас бүрдэх америкчууд бидний өдөр тутмын амьдралын бараг бүх талыг: улс төр, бизнес, нийгмийн амьдрал, ёс суртахуун гээд бараг бүх талбарыг цөөхөн хэдэн хүмүүс жолоодон удирдаж байна. Энэ цөөхөн хэсэг массын сэтгэлгээг маш сайн ойлгодог. Тэд нийгмийн сэтгэлгээг залуурдаж, нийгмийн хүчийг хазаарлан, дэлхий дахиныг удирдан жолоодож байна.

Эдгээр үл үзэгдэх амбан захирагч нар ямар хүмүүс байдаг вэ гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Онолын хувьд бол хүмүүс хүссэн хүндээ сонгуулийн үеэр саналаа өгдөг. Үндсэн хуулийг бичигчид маань ирээдүйд ийм улс төр бий болно гэдгийг олж хараагүй. Харин явцын дунд сонгогчид ямар нэгэн зохион байгуулалтанд орохгүй л юм бол хувь хүний сонголт, сонгуульд өгсөн санал ямар ч үнэ цэнэгүй, үр дүнд хүрдэггүй юм байна гэдгийг ойлгожээ. Үүнээс болоод анхны үл үзэгдэх засгийн газар болох намууд төржээ. Түүнээс хойш улс төрийн бүлэглэлүүд улс төрд нэр дэвшигчдийн тоог болж өгвөл хоёр, гурав, дөрөвхөн хүний хүрээнд л нарийвчлан цөөлөх ёстой гэдгийг ойлгожээ.

Онолын хувьд бол хүн бүхэн улс төр, бизнесийн тухай үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч бодит байдал дээр хүмүүс толгой эргэм эдийн засаг, улс төр, ёс суртахууны судалгааг хийж, гарч болох асуудлуудыг судлан шинжилж, холбогдох дүгнэлт хийдэггүй. Тиймээс л хүмүүс үл үзэгдэх засгийн газраа даган, тулгарч буй асуудлуудыг шүүлтүүрдэн шинжлүүлж, практикт хэрэглэж болох хэдхэн хувилбарт буулгуулан, зөвлөгөөг нь дагадаг ажээ.

Холбоотой мэдээнүүд