АНУ-ын Хавайн арал дээр байрладаг Халеакала Одон орон судлалын төв одон орончдын хувьд дэлхийн хамгийн очихыг хүсдэг газруудын нэг. Энэ арал дэлхийн агаар мандлын гуравны нэгээс өндөрт байрладаг бөгөөд туйлын цэлмэг, агаар нь хуурай тул сансар огторгуй эндээс үзэсгэлэнтэй томруун харагддаг ажээ.
Тийм ч болохоор энд маш том телескопуудтай одон орон судлалын олон төв байрладаг бөгөөд зарим нь АНУ-ын Цэргийн Нисэх хүчний удирдлаган дор ажилладаг юм.
Энд байрладаг Дэниэла Иноуэгийн телескопыг 2012 оноос барьж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оноос ашиглаж эхэлсэн ба энэ телескоп одоогоор дэлхийн хамгийн том дэлхий дээр байрлаж буй телескоп болоод байна.

4 метр диаметртай телескопын толь

Энэ телескопоор нарны гадаргуугийг зургийг авсан нь нарны гадаргуугийн одоогоор авсан хамгийн тод зураг болжээ.
Манай нар халуун плазмаас бүтдэг бөгөөд эндээс цацарсан туяа, соронзон долгион дэлхийн агаар мандал, агаарын тээвэр, хиймэл дагуулын холбоонд том нөлөө үзүүлдэг агаад заримдаа бүр холбоо тасрахад ч хүргэдэг юм.
Дээрх нарны гадаргуугийн зураг “буцласан” халуун хий дээш хөөн пөмбийж байгааг харуулжээ. Халуун плазма дээш хөөрснөө хөрөөд буцаж бууж байна. Дээрх зурагт 36 500 км өргөн газар нутгийг харуулжээ.
Нарны тухай өмнөх нийтлэлийг эндээс уншаарай.