Үнэгүй болохоор нь зарим хүмүүс MySQL өгөгдлийн баазыг чанар муутай, чадалгүй байх гэж бодож магадгүй боловч үнэндээ энэ өгөгдлийн бааз маш мундаг. Дэлхийн олон том компани үүнийг өнөөдөр өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэсээр байна. Заримыг нь л дурдахад: Facebook, YouTube, Quora.
Тийм ээ, YouTubе-д үзэж буй видео бүхэн чинь, Facebook дээр бичиж байгаа коммент бүхэн, лайк бүхэн чинь цаанаа MySQL өгөгдийн баазад тэмдэглэгдэж байдаг юм.
2008 онд Facebook компани 1800 орчим MySQL серверийг ердөө хоёр DBA администратораар удирдуулж байжээ.
Ганц ширхэг MySQL өгөгдлийн баазаар үнэндээ нилээн юм хийж болно. Дээр нь Амазоны S3 үйлчилгээг холбох юм бол чадавхи 10 дахин нэмэгдэнэ.
МySQL-ын тухайд нэгэн том компанийн инженер:
“Манай компани 10ТБ дататай бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа. MySQL-ын документ нь тус өгөгдлийн бааз 200ГБ хэмжээнээс дээш болоод ирэхээр доголдож магадгүй гэдгийг урьдчилан сануулсан байсан юм. Гэлээ ч бодит байдал дээр 50-100ГБ хэмжээтэй болж ирэх үед манай өгөгдлийн бааз доголдож эхэлсэн тул бид янз бүрийн дизайн ашиглаж эхэлсэн.
ӨБ хэмжээ 500ГБ болох үед бичих хурд маань секундад 6000 инсерт болсон. Эцэст нь хоёр жил нухаж оролдсоны эцэст ӨБ-ын маань бичих хурд секундад 350 мянган бичилт хийж, дуудах хурд секундад мөн 350 мянга хүрсэн. Үүний ачаар 10 терабайт хэмжээтэй датагаа ганц машин дээр хадгалан байрлуулж чадсан. Ийнхүү бид сард 700 долларын зардал гаргаад 2 жилийн дотор асуудлаа шийдвэрлэж чадсан. Бусад компани сард 10-30 мянган доллар гаргаж шийдэх асуудлыг ийнхүү хэмнэлттэй шийдэж чадсан” хэмээн тайлбарлажээ.