Технологи 2019 оны 12 сарын 24

Гормон

Нийтэлсэн: Admin

Гормон гэдэг бол биеийн нэг хэсэг өөр нэг хэсэгтээ ямар нэг нөлөө үзүүлэх боломж олгож буй химийн дохио юм. Бие эрхтэн гэдэг бол том, ээдрээтэй бүтэц бүхий биологийн нэгжүүд хэдий ч цаанаа бол тэд зүгээр л бөөн эсүүд л гэсэн үг. Зөв ажиллахын тулд эсүүдэд зохион байгуулалт, удирдлага хэрэгтэй. Эсүүд өсөж, энерги солилцож, хэрэгцээтэй зүйлс үйлдвэрлэж, дулаанаа хадгалж, усны түвшнээ тохируулж, хаягдлаа гаргаж, өөрсдийгөө хамгаалж, нөхөн үржиж, үхэх ёстой.

Энэ бүх зүйлс гэхдээ зөв мөчдөө тохиолдох ёстой. Хэрэв ямар ч зохион байгуулалтгүй болдог байсан бол бидний бие ямар байна гэж чи төсөөлж байна? Ганц эст амёбд хүртэл бүх зүйлс зохих дэг журам, дарааллын дагуу болох ёстой байдаг. Харин олон тэрбум эсээс бүрдсэн хүн зэрэг том амьтдын хувьд эсүүд хоорондын тэр харилцаа уялдаа нь яг зөв дарааллаар явагдсаны ачаар л бид урт насалж, удаан хугацаанд амьдардаг юм.

Хүний бие махбодод хоёр гол удирдлагын систем байдаг. Нэг нь гормон. Нөгөө нь мэдрэлийн систем. Гормон үйлдвэрлэдэг биеийн доторх хэсгүүдийг булчирхай буюу endocrine glands гэж нэрлэдэг. Биеийн өөр өөр хэсгүүдэд байрладаг ба өөр өөр гормон ялгаруулдаг. Гэвч гормон ганцхан булчирхайнуудад л ялгардаг гэж үзвэл хэт хялбаршуулсан явдал болно. Учир нь булчирхай гэдэг бол зүгээр л гормон-ялгаруулагч эсүүдийн нягтрал өндөр буй хэсгүүд. Булчирхайнууд барагтай бол ганц төрлийн гормон ялгаруулдаггүй бөгөөд өөр олон чиг үүрэг бүхий эсүүд агуулж байдаг.

Хүний биед буй гормонууд дан ганц булчирхайнуудаас биш басхүү биеэр нэг тархсан өөр өөр эсүүдээс үүсэж байдг. Гэдэс жишээ нь хоол боловсруулагч, шингээгч үүрэгтэй эрхтэн бөгөөд үүн дотор гормон ялгаруулагч эсүүд битүү бий. Бидэнд тэгж санагдахгүй байж магадгүй ч гэдэс үнэндээ бидний хамгийн завгүй гормон ялгаруулагч нь байх шүү. Зарим гормон нь бидний хоол идэх дуршилд ч нөлөөлдөг. Харин өөр зарим нь цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлнө.

Өөр нэг том, биеэр өргөн тархсан гормон үйлдвэрлэгч болбоос endothelium. Энэ бол зүрх, судас, артери, хялган судасны системийн нэг хэсэг болсон эсүүдийн давхарга юм. Эдгээр эс бидний дархлааг дэмждэг бөгөөд цус алдаж буй үед шархыг бөглөх үүднээс цусыг маань өтгөрүүлж, судас доторх шингэний хөдөлгөөнийг зохицуулж, химийн бодисуудыг тээвэрлэж, өөр олон эрүүл мэндэд тустай үйлчилгээ үзүүлдэг. Үүнийхээ хажуугаар эдгээр эс гормон ялгаруулж байдаг бөгөөд тэр гормон нь цусны даралтын хэмжээг тохируулж, янз бүрийн эрхтнүүд рүү чиглэсэн цусны урсгалыг өөрчилж, улаан эс үйлдвэрлэгдэлтийг удирдаж, эд эрхтний хөгжил, өсөлтийг зохицуулдаг.

Холбоотой мэдээнүүд