Технологи 2019 оны 12 сарын 23

Топ програмчлалын хэлүүд – 2020 онд

Нийтэлсэн: Admin

Програмчлалын хэлүүдийг олон янзаар ангилж, дүгнэж болно. Практикал хэл мөн үү, энийг сураад ажилд орох боломжтой юу гэх мэтээр.

Өнгөрсөн нэг жилийн дотор програмчлалын ертөнц маш олон янзаар өөрчлөгджээ. Тийм болохоор энэ нийтлэлээрээ би чамд ирж буй 2020 онд ямар технологиудыг илүү анхаарвал зүйтэй талаар санал бодлоо хуваалцъя.


Swift

Өмнө нь хүмүүс Python мундаг, JavaScript газар авч байна гэх зэргээр ярьж байсан. Харин би чамд SWIFT-ийг анхаараарай гэж хэлье. Яагаад гэж үү? Шалтгаан нь – өрсөлдөөн. Өмнө нь IOS хөгжүүлэхэд босго өндөр байсан. Дор хаяж Macbook хэрэг болно. Дээр нь Apple Developer Program-ын гишүүн болох ёстой. Гишүүнчлэлийн зардал жилийн 100 доллар. Энэ мэт саад бэрхшээлээс болоод iOS хөгжүүлэгчдийн тоо харьцангуй цөөхөн байдаг юм. Аndroid хөгжүүлэгчид тооны хувьд ч олон. Өрсөлдөөн их гэсэн үг. Харин Swift дээр код бичиж сурах юм бол чи өрсөлдөөн харьцангуй багатай орон зайг эзэгнэх болно. Дээр нь топ компаниуд гар утасны аппуудаа нэйтив байдлаар бичихийг хүсдэг ба React Native шиг хайбрид хэлээр аппуудаа бичих сонирхолгүй байдаг юм.

Оргил үе нь өнгөрч байгаа ч гэсэн гар утасны апп хөгжүүлэлт саарах болоогүй л байна. Гэхдээ код бичилт улам л төвөгтэй болж байгаа. Код чинь янз бүрийн iPhone гар утаснаас гадна том жижиг iPad-ууд болон Dark mode, white mode, дээр нь янз бүрийн дэлгэцийн хэмжээнүүдийг дэмжих хэрэгтэй.


Kotlin юм уу Java

Google зэрэг том компаниуд чадвартай Android хөгжүүлэгчийн дутагдалд ороод байгаа юм. Kotlin нэлээн орчин үеийн дажгүй хэл. Зах зээл нь өсөж байгаа.


JavaScript

Сурчихаад өөрийн бизнесээ эхлүүлье гэж бодож байгаа бол чиний сонгох хэл чинь JS байсан нь дээр. Үүгээр маш олон янзын зүйл хийж болно. Тэр чигт нь backend болгож ашигласан ч болно. Гоёмсог frontend бүтээж болно. Маш олон янзын API-тай холбож болно. Энгийн аятайхан вэб апп бүтээж ядах зүйлгүй. Хүнд заавал ч үгүй нэйтив мобайл апп шаардлагатай биш. Ганц JavaScript-ийг ашиглаад маш их зүйл хийж болно.

Мэдээж асуудал бий л дээ. Бараг хүн бүр үүнийг сурч байна. Бараг эмээ чинь хүртэл аягүй бол JS-ыг мэдэх байлгүй. Дээр нь фрэймворкийн там гэж бий. React, Angular, Vue гээд, алийг нь сонгох вэ гэдэг бас асуудал. Дээр нь зарим хүмүүс JavaScript-ийг биш статик төрөл үүсгэдэг TypeScript-ийг илүүд үздэг болоод байгаа. Үүнээс болоод JS-ийг ганц янзаар бичнэ гэж байхгүй. Чи нэг аппаа Angular дээр хийснээ дараагийнхыг нь React, эсвэл Vue дээр ч бичиж магад. Тэгснээ бүр ReactNative ашиглаад нэйтив апп ч бичиж үзэж болох юм. Гэхдээ сүүлийн үед хүмүүс илүү их хүчин чадал, үзүүлэлттэйгээс нь болоод хайбрид апп биш харин нэйтив аппыг буцаад илүүд үздэг болоод байгаа.


Python

Бүх хүнд програмчлалын хэл заах шаардлага гарлаа гэвэл ямар хэл заавал дээр вэ? Нэгэн их сургуулийн профессор үүнд Пайтон гэж хариулсан юм. Энгийн мөртлөө хүчирхэг хэл. YouTube, Instagram зэрэг том аппууд хүртэл пайтон дээр ажиллаж байгаа. Үүнийг вэб бакэнд болгон ашиглаж болно. Серверийн скрипт бичиж болно. Cron jobs хийж болно. Дататай янз бүрээр ажиллахад ашиглаж болно. Машин сургалтанд ч хэрэглэдэг. Бараг бүх төрлийн API-тай ашиглаж болно. Маш хүчирхэг хэл. Сурахад их амархан.


Backend services

Ямар нэг вэб хийлээ гэхэд нарийн сервер ашиглалгүй, сүүлийн үеийн бэлэн серверийн үйлчилгээнүүдийг авч хэрэглэж болно. Firebase, SquareSpace гэх мэт. Төлбөрийн үйлчилгээ, чат үйлчилгээ, видео үйлчилгээ. Өмнө нь бол чи вэбсайтаараа гүйлгээ хийхийн тулд Stripe-ын API-г ашигладаг байсан бол өнөө үед чи бэлэн үйлчилгээ аваад л ашиглачихаж болно. Зарим үйлчилгээнийх нь тухайд чи бүр код бичих ч шаардлагагүй болсон байна. Эдгээр үйлчилгээ улам ухаалаг болж, илүү хөгжсөнөөс чи ухаантай л бол эдгээрийг авч хэрэглэхгүй байхын аргагүй болсон байна. Үүний ачаар чи нэмж элдэв програмчлалын хэлүүд сурах шаардлагагүй болж байна.


Social Media-г сайн ашиглаж сурах

2020 он миний бодлоор Social Media-гийн жил болно гэж санагдаж байна. Twitter, Facebook гэх мэт. Хэрэв чи апп хийдэг бол ирэх жил бүтээсэн аппуудаа яаж сурталчилж, илүү олон хүнд хүргэхэд илүү анхаарах хэрэгтэй. Энэ зайлшгүй ур чадвар болж байна.


SQL

Дата буюу өгөгдөл улам бүр амин чухал зүйл болж байна. Хүмүүс өгөгдлийн баазаас хэрэгцээтэй мэдээллээ татаж авахад улам илүү анхаарч байна. Програмистууд цаг хугацааныхаа 25%-ийг янз бүрийн SQL query бичиж өнгөрүүлдэг гэсэн нэгэн судалгаа байдаг.


Үүнээс гадна гэвэл Flutter, GoLand, C, C++ гээд бусад хэлүүдийг дурдаж болох юм.

Холбоотой мэдээнүүд