Технологи 2019 оны 10 сарын 22

2019 оны анагаахын Нобелийн шагнал: Хүчилтөрөгч

Нийтэлсэн: Admin

Энэ оны Физиологи, Анагаахын салбарын Нобелийн шагналыг Виллиам Каэлин, Сир Пэтэр Ратклифф, Грегг Семенца нарт молекул болон генүүд хүчилтөрөгчийн хэмжээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээж, загварчилсны төлөө олгоод байна.


Амьтад хоол хүнсийг энерги боллгон хувиргах химийн урвалд нь хүчилтөрөгч хэрэг болдог. Хүчилтөрөгч хүн, амьтанд хэрэгтэй гэдгийг хүмүүс мэдээд олон мянган жил болж байгаа ч эсүүд хэрхэн хүчилтөрөгчийн түвшинд хариу үйлдэл үзүүлдэг нь одоо хүртэл тодорхойгүй байсан юм.

Тэгвэл дээрх эрдэмтэд эсүүд хэрхэн хүрээлэн буй орчинд нь хүчилтөрөгч байгаа эсэх, их буюу бага байгаа эсэхийг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлдэг механизмыг олж нээсэн байна.

Энэ нь амьд зүйлс, амьдралын хамгийн суурь нууцуудын нэг байсан бөгөөд үүний тусламжтайгаар эсийн метаболизмыг эрдэмтэд илүү сайн ойлгож, улмаар цус багадалт, хорт хавдар зэрэг өвчнүүдтэй тэмцэх шинэ стратеги боловсруулах боломжтой болж байна.


Хоол хүнсийг энерги болгон хувиргахад хүчилтөрөгч оролцдог юм байна гэдгийг Отто Варбург хэмээх эрдэмтэн нээснийхээ төлөө 1931 онд Анагаахын салбарт Нобелийн шагнал хүртэж байсан юм.

Хувьслын явцад амьд организмууд эд, эсүүддээ хүчилтөрөгч тээн аваачих тусгай механизмтай болжээ. Том цусны судасны хүзүүний хоёр талд каротид биет хэмээх эдүүд оршдог бөгөөд үүн дотор байдаг эсүүд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэмжин тогтоодог ажээ. 1938 онд Корнэйлле Хэйманс каротид эдүүд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэмждэг ба, хэмжилтийнхээ үр дүн дээр үндэслэн шууд тархи, уушигтай холбогдон амьсгалын системийг зохицуулдгийг нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн юм.


Каротидуудаас гадна erythropoietin (EPO) хэмээх гормон бас байдаг бөгөөд хүчилтөрөгчийн хэмжээ багасвал уг гормон ялгаран цусны улаан эс бүтээгдэх явдлыг хурдасгадаг ажээ. Энэхүү EPO хүчилтөрөгчтэй ямар холбоотой нь одоо болтол төдийлөн ойлгомжгүй байсан юм.

Тэгвэл Грегг Семенза EPO генийг судлах замаар уг гормоны ялгарлын хэмжээ хүчилтөрөгчөөс хэрхэн хамаарч байгааг олж илрүүлжээ. Эрдэмтэд цааш нь хулганы ДНХ-д судалгаа хийсэн бөгөд тэгэх явцдаа хүчилтөрөгч мэдрэгч эд, эсүүд дан ганц бөөрний эсүүдэд биш харин амьтны бүх эд эсэд байгааг илрүүлсэн байна.

Үүнээс цааш тайлбарлах гэвэл илүү нарийн мэргэжлийн зүйл рүү яваад орчих шинжтэй байгаа тул үүгээр өндөрлье.

Холбоотой мэдээнүүд