Технологи 2019 оны 09 сарын 06

Сонгодог механик

Нийтэлсэн: Admin

Нүдэнд харагдахуйц том биетүүдийн хөдөлгөөн, прожектайл (харвах шидэх үзэгдэл), зарим нэг машин механизм, түүнчлэн сансрын хөлөг, гариг эрхэс, галактик зэрэг сансрын (астрономийн) биетүүдтэй холбоотой шинж чанаруудыг физикийн шинжлэх ухааны сонгодог механик салбар ухаан судалдаг.

Тухайн зүйлийн одоогийн төлөв байдал нь мэдэгдэж байвал сонгодог механикийн хуулиудыг ашиглан тухайн зүйл өмнө нь хаана байсан, одоо хаана байгаа, ирээдүйд хаана байхыг тодорхойлж болно.

Сонгодог механикийн эхэн үеийн хөгжлийн шатыг Ньютоны Механик гэж нэрлэх нь олонтаа. 17-р зууны үеийн эрдэмтэд аливаа биетэд хүч үйлчилбэл тухайн биет ямар хариу үйлдэл үзүүлэхийг Исаак Ньютон, Готтфрид Вилхелм Лейбниц нарын математикийн аргачлал, физикийн онолуудын дагуу тооцдог байв.

Тэгж байгаад арай илүү хийсвэр аргачлалууд үүссэн ба эдгээр аргууд өмнөх Ньютоны механикийн хуулиудыг шинээр дахин томъёолсноор Лагранжийн механик, Хамилтоны механикууд үүсчээ.

Эдгээр дэвшлүүд 18-19-р зуунд хийгдсэн ба Ньютоны бүтээлүүдээс илүү халин гарсан дэвшлүүд болсон.

Байршил ба түүний гаргалгаанууд

Аливаа биетийн (үүнийг физикчид англиар “point particle” гэж нэрлэдэг) байрлалыг координатын системтэй харьцуулж тогтоодог ба анхны эх байрлалыг 0 гэж нэрлэдэг. Б биетийн байрлалыг Б үсгээр (англиар бол харин P гэж тэмдэглэх нь олон) тэмдэглэх ба анх байсан байршлыг нь 0 гэж тэмдэглэнэ. Энэ хоёрын хоорондох замыг үзүүртээ сум бүхий хэрчмээр тэмдэглэдэг. (англиар энэ хэрчмийг vector гэж нэрлэдэг) Б биет нь хөдөлж байгаа бол энэ харилцаанд цаг хугацаа орж ирж хутгалдах ба хугацааг time гэдэг үгийн товчлол болгон t гээд тэмдэглэдэг. Эйнштейнээс өмнө цаг хугацааг огтхон ч хувьсан өөрчлөгддөггүй абсолют зүйл гэж үздэг байв. Аль ч ажиглагчийн хувьд цаг хугацааны хоорондын интервалууд ижил тэнцүү гэж тооцдог байлаа. Ийнхүү абсолют цаг хугацаанаас гадна орон зайн тогтолцоог сонгодог физикчид Евклидийн геометрээр төсөөлж байсан юм.

Хувьсах хөдөлгөөн ба хурд

Холбоотой мэдээнүүд