Технологи 2019 оны 09 сарын 06

Энергийн хэлбэрүүд

Нийтэлсэн: Admin

Механик энерги

Хөдөлж байгаа бүх зүйл хөдөлгөөний энергитэй байдаг. Хөдөлгөөний энерги нь механик энергийн нэг хэлбэр юм.


Дулааны энерги

Аливаа зүйл их хэмжээний энерги агуулж байдаг бөгөөд тухайн бие халах үед температур ихтэй биеэс температур багатай бие рүү дулааны энерги шилждэг.


Химийн энерги

Амьд зүйлс хоол хүнснээс энерги авдаг. Хүмүүсийн идэж байгаа хоол хүнс, автомашины хэрэглэдэг түлш, баттерейн доторх бодисууд цөм химийн энерги агуулж байдаг.


Цахилгаан энерги

Хүмүүс гэр орон, ажил төрөлдөө хэрэглэдэг энергийг цахилгаанаас авдаг ба тэр цахилгааныг цахилгаан станцад үйлдвэрлэдэг. Цахилгаан энерги нь цахилгаан дамжуулах утсаар дамжин орон байр, үйлдвэрийн багаж, цахилгаан төхөөрөмжид ирдэг.


Нарны энерги

нарны гэрэл сансар огторгуй, дэлхийн агаар мандлыг даван газрын гадаргад тусдаг. Ингэхдээ нарны дулааны энерги нь гэрлийн энерги хэлбэрээр дэлхий рүү зөөгддөг юм.

Хорвоо дэлхий дээр энерги цаг ямагт нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү хувиран өөрчлөгдөж байдаг. Нарнаас ирэх энергийг ой мод өөртөө шингээн химийн энерги болгон хувиргадаг. Хүмүүс бид хоол хүнснээс энерги аван түүгээрээ хөдөлж, явж, юм хийх замаар хөдөлгөөний энерги болгон хувиргадаг. Машин явах үедээ химийн энергийг хөдөлгөөний энерги болгон хувиргадаг бол зогсож байх үедээ энергиэ дулааны энерги хэлбэрээр эргэн тойрондоо түгээдэг.


Улайсах ширээний чийдэн цахилгаан энергийн үйлчлэлээр халж, халсан биеэс гэрэл цацарч байна. Энд цахилгаан энерги дулааны болон гэрлийн энерги болон хувирч байна.

Холбоотой мэдээнүүд