6 сарын 11.
Энэ сард л зун болж байгаа юм шиг халж эхлэв.
Монголд сонгуулийн тухай хуулиар амьсгалж эхлэв. Зурагтаа асаахад л сонгуулийн хуулийн талаар хэлэлцээстэй. Ирэх жилийн сонгуулийн бэлтгэл эрт эхэлж байна.
Хөдөөнөөс хот руу машинаар ирэхэд хүмүүс хэдийн хөдөөг чиглээд эхэлсэн байлаа. Дээрээ янз бүрийн юм тавьсан машинууд хотоос гарах чиглэлд давхиастай.
Дарханы замын нөгөө урсгалыг засах ажил ид явагдаж байна. Өчнөөн машин техник, замынхан ажилдаа орчихсон бужигнаж байлаа.
Өчигдөр Хурд хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болсон.
Сониноос FTMO заавал арилжаа хийх хоногийн тоогоо 10 байсныг 4 болгон бууруулав.
Украины сөрөг довтолгоо эхэлсэн сурагтай боловч олигтой довтолж чадсангүй.
Apple компани виртуал дүрслэлийн шинэ шил танилцуулсан нь бөөн дуулиан дэгдээв. 3000 гаруй долларын үнэтэй.
Оросууд Украины леопард танкуудыг шатаав. “Леопард биш комбайн шатаачихаад битгий гөрд” гэж украинчууд мэлзсэн боловч удалгүй бичлэг нь цацагдав.
Монголд нэг сенсаацын араас дараагийн сенсаац үргэлжилсээр.
Гацууртын Л.Чинбат захирал машинтайгаа морьтой хүн ална гэж хөөсөн бичлэг цацагдав.
Камертон хамтлагийн Мээдээ нүүрэндээ косметик хагалгаа хийлгэсэн бичлэг цацагдав.
Хэд хоногийн дараа нь Гандан хийдэд хүүхэд хүчирхийлсэн хэрэг гаран дуулиан тарив.
Үүнтэй зэрэгцэн англи хэлийг бага ангиас заах тухай маргаан дэгдэн нийгмийг талцуулав.