Агуулга
Тиймээ, та энэ гарчгийг зөв уншсан. Ийм сонирхолтой хэсэг хүн, аль эсвэл нууц бүлгэмүүд байх шиг байгаа юм. Эд янз бүрийн нэртэй ба эл төлөвлөгөөгөө янз бүрийн чамин, орчин үеийн нэрсээр ч илэрхийлдэг. Заримдаа үүнийгээ “Тогтвортой хөгжил” ч гэж нэрлэж байж магад. Энэ бүлгэмийнхэн их урт түүхтэй, янз бүрээр өөрсдийгөө нууцалдаг ч түүх судлаачид, гадаад бодлого судлаачид эднийг Иллюминати хэмээх нэрээр нь ерөнхийд нь багцлан нэрлэж, “илрүүлсээр” иржээ.
Дэлхийн олон оронд Covid-19 хэмээх урьд өмнө гарч байгаагүй аймшигт өвчин дэлгэрч буйтай холбоотойгоор янз бүрийн сэрдлэг таамаг дэвшиж байгаагийн дотор өнөөх “Дэлхийн хүн амыг цөөлөх санаархалтнуудын” тухай бодол дахин дахин бодолд эргэлдэх болсныг нуух юун. Энэ бол үлгэр домог биш, хий хоосон хардлага ч биш. Харин бодит баримт бүхий зүйл. Ингээд АНУ-ын Жоржиа мужид босгосон Georgia Guidestones хэмээх зүйлтэй танилцъя.
1980 онд АНУ-ын Жоржиа мужийн Элбертийн хошуунд нэгэн боржин хөшөө сүндэрлэсэн нь Жоржиагийн Зааварчилгаат Чулуунууд хэмээн алдаршчээ. (англиар Georgia Guidestones) Уг хөшөө бараг 6 метр өндөр бөгөөд нийтдээ 107 тонн жин бүхий 6 том боржин хавтангаас бүрджээ. Хэн энэ хөшөөг захиалж бүтээлгэсэн нь одоо хүртэл нууц байгаа хэдий ч уг хөшөөг сүйтгэхийг хориглоно. 24 цагаар нууц камераар хянаж байна гэсэн бичиг уг хөшөөний хажууханд бий. Уг хөшөөтэй холбоотой маш олон нууцлаг, гаж зүйлс бий.
Уг зүйл Христийн шашинтай холбоотой бөгөөд, тэгэхдээ Христийн шашны эсрэг санаархалтай ч гэж болохоор. Христийн шашинд 10 хууль (тушаал) гэсэн ойлголт байдаг бөгөөд уг зүйл Библийн Гэтлэл, Дэд хууль номуудад гардаг юм. Библид бичсэнээр еврейчүүд Синай ууланд ирсний дараа тэнгэр дуугарч бурхан Синай уулын орой дээр ирсний дараа Мосе дээш яван түүнтэй уулзан 40 хоногийн дараа бууж ирэхдээ бурханы тогтоосон 10 хууль бүхий 2 чулуун хавтантай бууж ирдэг аж. Бурханы тогтоосон хууль нь: Хүн бүү ал, худал бүү хэл, бусдыг бүү гүтгэ, бусдын эхнэрт, эд хөрөнгөнд бүү санаарх гэх мэт тушаалууд байсан аж.
Жоржиагийн Guidestone хөшөө харин үүнийг халж, шинэ хууль тогтоох гэж оролдсон гэлтэй. Гэхдээ өөрийгөө хууль гээгүй харин “Зорилго”, “Журам” хэмээн нэрлэсэн юм.
Хөшөөг захиалсан түүх
1979 онд өөрийгөө Роберт C. Кристиан гэж нэрлэсэн (Есүс Христтэй өөрийгөө адилтгасан бололтой) нэгэн хүн Элбертоны Боржин Өнгөлгөөний компанид очин, өөрийгөө “цөөн тооны үнэнч Америкчуудыг төлөөлөн явна” хэмээн танилцуулаад байгалийн том гамшигт явдлыг ч даван гарч чадах, ирээдүйд луужин, хуанли, цагийг ч агуулж чадах тийм чулуун хөшөө захиалжээ. Тус компанийн эзэн Жое Фэндлэй ирсэн тэр Кристиан хэмээх эрийг жаахан сумтай гар байна гэж бодон, үнээ жаахан өндөр хэлчихвэл тэнэг юм ярихаа болих байлгүй дээ гэж санан ердийн үнээсээ хэд дахин өндөр үнэ хэлжээ. Тэгсэн ч гэсэн Кристиан үнийн саналыг нь зөвшөөрсөн бөгөөд, захиалгаа өгөх үедээ чулууны компанийнханд, “Бид энэ чулууг яаж хийх загварыг 20 гаруй жилийн турш боловсруулж төлөвлөсөн юм” хэмээн тайлбарлажээ.
Ингээд Кристиан хөшөөг ямар загвараар яаж бүтээх тухай 10 хуудас зааварчилгаа тус компанид өгсөн байна. Хөшөөг Кристиан 1979 оны 10 сарын 1-ний өдөр худалдан авсан 5 акр газартаа байрлуулжээ.

Чулуун хөшөөний нээлтийг 1980 оны 3 сарын 22-ны өдөр (хаврын equinox буюу өдөр шөнө тэнцэх өдөр) хийсэн бөгөөд нээлтэнд 100-400 орчим хүн ирж оролцжээ.
Чулууны бүтэц байршил
Хөшөөг зүгээр нэг энгийн боржингоор бүтээгээгүй, пирамидыг бүтээсэн гэдэг пирамидын цэнхэр боржингоор тусгайлан захиалж бүтээжээ.

Чулуун дээр англи, испани, свахили, хинди, еврей, араб, хятад, орос гээд 8 хэлээр бичсэн бий. Харин хамгийн дээд талын тавцан дээр: Вавилон, Сонгодог Герег, Санскрит, Египетийн дүрс үсэг гэсэн эртний дөрвөн хэлээр богинохон бичээс бичжээ. Чулуун хөшөөнүүдийн сууринд уг хөшөө ямар учиртайг тайлбарласан тайлбар бий:

- Голын чулуунд өрөмдөн нүх гаргасан бөгөөд түүгээр харахад Алтан гадас од (North Star) харагддаг.
- Хөндлөн нүх нь нар хэрхэн даялдгийг харуулсан траектор билээ.
- Дээд чулуугаар тусах нарны туяа жилийн турш яг үд дунд доош тусна.
- Чулууг захиалагч нь: R.C.Christian (нууц нэр)
- Спонсор: Логикийн (Саруул ухааны) Эрин үеийг эрэлхийлсэн цөөн тооны Америкчууд
- Цаг хугацааны капсуль: Уг хөшөөний доор 3 метр гүнд тусгай илгээмж бий. Үүнийг … нээж үзэж болно.
Чулуун дээрх бичээс

Чулуун дээр дараах бичээс бий:
- Дэлхийн хүн амын тоог байгальтай баланслуулан 500,000,000 (500 сая) дотор барих.
- Нөхөн үржихүйд ухаалгаар хяналт тогтоох: хүн амыг эрүүл чийрэг байлгаж, олон угсааг сайжруулах.
- Шинэ хэл бий болгох замаар хүн төрөлхтнийг нэгтгэх.
- Хүсэл, дурлал, итгэл үнэмшил (шашинг хэлж байна), уламжлалыг логикт (Reason) захируулах
- Ард түмэн, улс үндэстнүүдийг шударга хууль, шүүхээр хамгаалах.
- Улс үндэстнүүдийн хоорондын маргааныг дэлхийн шүүхээр шийдвэрлэх.
- Дэмий хэрэггүй хуулиуд, хэрэггүй албан тушаалтнуудыг үгүй хий.
- Хүний хувийн эрхийг нийгмийн хариуцлагатай нь баланслуулах.
- Төгс хязгааргүй нэгэнтэй тэнцвэрт оршингоо үнэн, гоо сайхан, хайрыг дээдэд үзэх.
- Дэлхий дээр хорт хавдар болохгүй байх; Байгальд орон зай олго; Байгальд орон зай олго.
Хэн захиалсан нь тодорхойгүй ийм нэгэн хөшөө одоо хүртэл АНУ-ын Жоржиа мужийн Элбертонд сүндэрлэсээр байна.
Түүхэн учиг
Зарим нь уг хөшөөн дээр буй R.C.Christian хэмээх нэрийг Christian Rosenkreuz-тай холбоотой гэж үздэг бөгөөд энэхүү жинхэнэ бодит хүн үү, эсвэл зүйрлэл, төсөөллийн хүн үү гэдэг нь тодорхгүй энэ этгээд 17-р зууны үед Сарнайн Загалмайн бүлгэм буюу Christian Rose Cross-ыг үндэслэсэн гэж тооцогддог. (Англиар Rosicrucian Order гэж нэрлэгддэг) Тус бүлгэм зүгээр нэг Христийн шашны урсгал биш, Сатаныг шүтэгч гаж урсгал хэмээн тооцогддог байв.

Хаалгаар орох гэж буй мөргөлч “Хүнд хэлж болохгүй” хэмээн уруулаа дарсан, хаалганы хоёр талд R, C гэсэн үсгүүд байгааг анзаараарай. Хаалганы голд, дээд хэсэгт голдоо сарнай бүхий загалмай байна.
Бусниулсан нь

Эсэргүүцэгчдээс хамгаалахын тулд тус хөшөөг видеогоор хянаж, хамгаалж байна хэмээн мэдэгджээ.


Жоржиагийн Guidestones хөшөөний талаар олон янзын бичлэг You Tube-д бий.
Уг хөшөөтэй холбоотой олон нууц одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна. Ганц зүйл тодорхой нь энэ хөшөөг захиалсан бүлгэмийнхэн одоо хүртэл идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тодорхой.