АНУ-ын улс төрчид дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн элдэв зүйлийг амлаж, шүүмжилж ам уралдан цэцэрхэж байгаа билээ. Энэ зуур Хятадыг хэн илүү сайн шүүмжилж, доромжлох уралдаан явагдаж байгаа бөгөөд түүнийх нь завсар манай улсын нэр ч хавчуулагдаад авчээ.
Саяхан болсон АНУ-ын Ардчилсан намын сунгааны мэтгэлцүүлгийн үеэр Жое Байден хэмээх АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан энэ өвгөн:
“Хятад улс дэлхийн хамгийн муухай нүүрсийг Монголоос авдаг. Тэгээд тэрнийхээ утааг дэлхий даяар цацаж бүхнийг хордуулж байна… Хятадууд та нар энэ байдлаа цаашид үргэлжлүүлсээр байх юм бол дэлхийн бусад улс арга хэмжээ авч, та нарын зарж буй бүхэнд хориг тавьж, худалдан авахгүй” хэмээн ихэд ууртай мэдэгдэв.
Жое Байден уг нь Монголыг ингэж хэлэхээргүй л хүн баймаар. 2011 онд ирэхэд нь манайхан хөл алдаад л, Сү.Батболд ерөнхий сайд Чингисийн хүрээ амралтын газар бэсрэг наадмаа зохиож, бөх барилдуулж морь бэлэглээд байгаагүй бил үү?




Ингэхэд бэлэглэсэн морио манайхан яг өгч явуулсан байгаа даа, эсвэл Монголд үлдчихдэг юм уу? Наанаа дипломат ёс гаргаж байгаа ч цаанаа манайхны зочлол түүний сэтгэлд төдийлөн хүрээгүй бололтой.
Учир нь Жое Байденд морь биш эмэгтэйчүүд юм уу жаахан охидууд таалагддаг биз дээ. Албан тушаалд томилж байгаа доод хүмүүсийнхээ эхнэр, охидуудыг тэр олны нүдний өмнө оролддог “гэмтэй”.



Жое Байдены дээрх мэдэгдэл манай улс төрчдийн ч чихэнд хүрсэн бололтой. Ерөнхий сайд асан С.Баяр:

“… Аль ч газрын Ардчилсан намынхан илүү үгтэй байх юм” хэмээн цохилдуулаад бас авчээ.