Энэ бол сэтгүүлч, судлаач Билл Райан бөгөөд тэр “Камелот” хэмээх төсөл хэрэгжүүлдэг юм. Түүний YouTube-д оруулсан 2010 оны бичлэгт өнөөдөр болж буй зүйлстэй холбоотой, магадгүй Covid-19 коронавирустай холбоотой байж болох тун хачирхалтай зүйлсийн тухай өгүүлжээ. Билл Райан “Камелот” төслийнхөө хүрээнд олж мэдсэн зүйлийнхээ тухай энэ бичлэгтээ ярьжээ. Энэ бичлэг одоогоос 10 жилийн өмнөх видео гэдгийг санах хэрэгтэй. Тийм атал ярьсан зүйл нь одоо ч биднийг жихүүцүүлж, нуруу хүйт даалгам.
Билл: “Саяхан, хоёр гурван долоо хоногийн өмнө нэгэн хүн ирж бидэнтэй уулзсан юм. Тэр хүн мэдээж нэрээ нууцлахыг хүссэн ч ярьсан зүйлийг нь бусдад хүргэж, түгээхийг зөвшөөрсөн. Тэр англи хүн бөгөөд Их Британийн армид олон жил ажилласан аж. Цэргээс чөлөөнд гарсныхаа дараа тэр Лондон хотын City of London хэмээх дүүрэгт өндөр албан тушаалд очсон юм. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд City of London гэдэг нь санхүүгийн том төвүүд байдаг дүүрэг бөгөөд маш хаалттай, хязгаарлагдмал, өөрийн гэсэн орон зайтай. Бараг л Ватикан гэсэн үг. Энэ дүүрэг зүгээр нэг Английн санхүүгийн төв байгаад зогсохгүй бүр дэлхийн санхүүгийн төв гэж тооцогддог. Тус дүүрэг үнэндээ дэлхийн санхүүгийн амьдралыг, АНУ-ын Төв банкийг хүртэл удирддаг гэж зарим судлаач нар ярьж, бичдэг.
Маш Мэйсоник. Маш эртний, Маш их уламжлалтай. Бидэнтэй ирж уулзсан тэр хүн маань Сити Лондонд ажлын шугамаар олон мэйсонист хүнтэй уулздаг байв. Тэгж байгаад 2005 оны 6 сард тэр нэгэн уулзалтанд оролцсон бөгөөд уг нь бол ердийн уулзалт гэж бодсон ч, тэр нь арай өөр, хачин уулзалт байсан ажээ. Хачин уулзалт байна гэдгийг нь уулзалтанд очсон мөчөөсөө л мэдэрсэн гэнэ.
Их хачирхалтай байсан болохоор тэр тус уулзалтанд идэвхтэй оролцолгүй бараг л зүгээр ажиглаж суужээ. Анхандаа тус уулзалтанд оролцогчид юу ярьж байгааг ч тэр ойлгоогүй байна. Уг уулзалтанд 25-30 хүн оролцсон бөгөөд оролцогчид нь нэлээн дээгүүр тушаалын Мэйсонууд байсан аж. Эдний дунд Их Британийн улс төрд байр суурь нөлөөтэй том улс төрчид байсан аж. Цагдаагийн дарга, сүмийн төлөөлөгчид, цэрэг армийн төлөөлөгчид уг уулзалтанд оролцож байсан аж. Тэдгээр хүмүүсийн ярьж байсан зүйлийг сонсоход, ярьж байсан зүйл нь “нэлээн эртнээс боловсруулсан төлөвлөгөө” байх шиг байсан бөгөөд, хэдийн яриад хэлэлцчихсэн, одоо харин “төлөвлөгөө нь зохих хугацаандаа, зохих шат аргачлалаар” явж буй тухайд л хэлэлцэж байгаа шинжтэй байв.
Тэдгээр хүмүүс “ажлаа” гүйцэтгэхэд гарч буй бэрхшээлийн тухай ярьж байсан бөгөөд, ярианаас нь сонсоход тэд:
- Израйль ойрын үед Иран руу довтлохгүй нь ээ хэмээн сэтгэл дундуур байдлаар ярьж байв. (Израйлыг Иран руу довтлуулахыг эд хүсэж байсан ба, төлөвлөгөө нь санасных нь дагуу хэрэгжиж өгөхгүй байгаа аж)
- Дараа нь харин тэд Хятадын тухай ярьсан байна: Хятад маш богино хугацаанд эдийн засаг, цэрэг армийн хувьд хүчирхэгжиж байна. Тэгтэл Япончууд энэ тухайд юу ч хийхгүй байна. (Уг нь япончууд Хятадын санхүүгийн байдлын эсрэг ямар нэг юм хийх ёстой байсан юм байх)
- Өөр нэг сэдэв нь: удахгүй (төлөвлөгөөний дагуу) болох дэлхийн санхүүгийн хямралын тухай байв. (уг уулзалт 2005 онд болсон бөгөөд 2008 онд болох санхүүгийн хямралын тухай ярьж буйг санах хэрэгтэй)
Энэ уулзалтан дээр яригдаж буй аймшигтай, дэндүү ичгүүргүй, увайгүй зүйлсийг сонсоод өнөөх хүн маань бараг шоконд оржээ. Уулзалтаас гарсныхаа дараа өнөөх мэдээлэгч маань өнгөрсөн хоёр жилийн турш хэвлэл мэдээллээр яригдсан зүйлс, мэдээнүүд үнэндээ удахгүй болох гэж буй үйл явдалд олон нийтийг бэлтгэж бэлэн болгож буй “бэлтгэл ажлууд” байсныг ойлгосон байна. Ингээд өнөөх муухай хүмүүсийн тэр муухай төлөвлөгөөнд бага ч атугай саад хийхийн тулд тэрбээр Камелот төслийнхөн дээр ирж уулзан ийм уулзалт болсон, ийм ийм зүйл яригдсан хэмээн нэрээ нууцлан мэдээлжээ. За ингээд уулзалтын талаар цааш сонирхъё.
Мэдээлэгч: Тэрхүү Мэйсончуудын хүсэн хүлээж буй зүйл нь: “Иран юм уу Хятадыг өдөх замаар ямар нэг ноцтой том мөргөлдөөн эхлүүлэх явдал ажээ.” (Үнэхээр ч одоо болоод байгаа олон улсын байдлыг харах ахул АНУ Ираны эсрэг түрэмгий үйл ажиллагаагаа эрс нэмэгдүүлээд байгаа бөгөөд саяхан, 1 сарын эхээр Иракт байсан Ираны том генералыг дроноор бөмбөгдөж алсан нь Ираныг дайнд оруулах, Иранаар дайн зарлуулах хүсэл тэмүүлэл байсан гэлтэй) Болж өгвөл тэд Иран юм уу Хятадаар түрүүлж цөмийн зэвсэг хэрэглүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд АНУ тэргүүтэй улс хариу “хязгаарлагдмал” хүрээний тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх “шалтагтай” болох ажээ.
Ийм төлөвлөгөө яг л бүжиг, концерт шиг “дэглэгдээд” байгаа бөгөөд хэрэгжүүлэлт нь хэдийн эхэлчихсэн явж байгаа аж.
Үүний нэг дэд үйл ажиллагаа нь Өрнөдийн “ардчилсан” гэгдэх орнууд цэрэг цагдаагаа улам бүр “милитарижуулах” өөрөөр хэлбэл “зэвсэглэх” бодлого баримталж буй бөгөөд цэрэг цагдаагаас гадна хувийн секюритигүүдийг олноор нэмэгдүүлэн, “зэвсэглэж буй” ажээ. (Секюрити нэртэй л болохоос биш “Корпорацийн цэрэг арми” гэсэн үг) Энэ нь ард иргэдийн бослого, эсэргүүцэл гарах юм бол түүнийг хүчээр дарах бэлтгэлээ хийж байна гэсэн үг.
Дээрх уулзалтан дээр яригдсан хоёр дахь гол зүйл нь: “Удахгүй Хятадын эсрэг биологийн зэвсэг хэрэглэгдэх болно” гэсэн яриа.
Ийм зүйл яригдсан хэмээн өнөөх мэдээлэгч маань Камелот төслийнхөнд ярьжээ. Уулзалтанд оролцогчид:
Удахгүй Хятадын эсрэг ханиад шиг вирус “цацагдах” бөгөөд уг вирус гагцхүү Хятад хүмүүст л тусна.
хэмээн ярьцгаажээ. Генетикийн хувьд тус вирусыг гагцхүү хятад, ази хүмүүс л тусахаар програмчилсан байна. Уг вирус Хятадын хүн амын дунд ойн түймэр адил тархан, үй олон Хятад хүнийг үхэлд хүргэх зориулалттай аж. Ийнхүү ярилцах үедээ уулзалтанд оролцогчид инээд алдан “Хятад ханиад хүрэх болно” хэмээн хөхөрцгөөж байв. Уг үйл ажиллагааны дараагийн шат нь “Дэлхий даяар тахал гарч эхлэх аж”. Энэ нь Хятад хариу биологийн довтолгоо хийсний үр дүн үү, эсвэл Хятадын хариу довтлогоо мэт харагдуулах гэсэн явдал уу гэдгийг мэдээлэгч хэлээгүй байна.
Ийнхүү “харилцан” биологийн довтолгоон хийгдсэний дараа эдгээр Мэйсончуудын хүсэн хүлээж буй зүйл нь ирэх бөгөөд тэр нь “Асар том цөмийн дайн” байх ажээ. Магадгүй дэлхийн III дайн.
Энэ бол тус уулзалтанд суусан мэдээлэгчийн нэрээ нууцлан Биллд хэлсэн зүйлс. Билл эдгээр алхам “дэлхийн хүн амыг цөөлөх” нууц бодлоготой холбоотой байна гэдгийг хэлүүлэлтгүй ойлгосон бөгөөд “Уулзалтан дээр ямар нэгэн тоо баримт хэлэгдсэн үү?” хэмээн асуухад мэдээлэгч түүнд: “Дэлхийн хүн амын тал нь устах болно” хэмээн хэлжээ.
Энэ бол 2005 онд болсон хурлын талаар 2010 онд Биллийн авсан мэдээлэл бөгөөд энэ бичлэг одоо ч You Tube дээр байж байна. Иллюминатигийнхан/Мэйсончууд хорон үйл ажиллагаагаа хэдэн жилийн өмнөөс урьдчилан төлөвлөдөг бөгөөд тэр нь яг л зөгнөл шиг хэрэгждэг, заримдаа санаснаар нь болдоггүй гэдгийг хэлэх ч хэрэггүй биз ээ. Ямар ч байсан Хятад-АНУ хоёрын харилцаа эрс муудсан бөгөөд Трамп Хятадтай худалдааны дайн хийн, ялж чадахгүй удсан. Ялж чадахгүй болохоороо бүсэлхийний доогуурх хориотой, нууц цохилт хийгээгүй гэх аргагүй. Тэгээд ч ямар ч аргаар хамаагүй ялах түүний хувьд чухал болохоос хэдэн хүн Хятадад үхэх нь тийм ч чухал биш. Өрнөдийн, ялангуяа АНУ-ын хэвлэл мэдээллүүдийн коронавирусын эхэн үед гарсан мэдээллүүдийг харахад Хятадуудын бохир завааныг буруутгасан, сарьсан багваахай иддэг, түүнээсээ болж тахал туслаа гэсэн мэдээлэл маш их байсан бөгөөд цаанаа нэг Хятадыг доройтож ядарч буйд баярласан өнгө аяс байсныг Өрнөдийн хэвлэлийг байнга ажиглаж байдаг хүний хувьд надад анзаарахгүй өнгөрөхгүй байхын аргагүй тодхон харагдаж байсан юм.
Хятад ч бас уг зүйл зүгээр нэг хоол унднаас гаралтай зүйл биш байж болзошгүй хэмээн сэрдэн шалгаж байгаа бололтой. Мэдээж өөрийнх нь эсрэг биологийн зэвсэг хэрэглэгдчихлээ гэдгийг бат тогтоогоогүй байж зарлах нь Хятадын нэр хүндэд муу. Тийм болохоор ийм хувилбар байж болох эсэхийг шалгах шалгалт чимээгүй үргэлжилж байгаа нь ойлгомжтой. Тиймдээ ч Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төлөөлөгчдийг тахлын голомт болсон Үхань хотод Хятад улс оруулахгүй байгаа биз ээ. (Тэгж баярлуулахгүй ээ!) ДЭМБ-ийн төлөөлөгч, сурвалжлагч нэрийн дор гадаадын тусгай албадын (магадгүй Мэйсоны) төлөөлөгчид ирэн хэрэгжүүлсэн ажиллагаа нь хэр үр дүнтэй болж байгаа, цаашид вирусандаа ямар өөрчлөлт хийж хүчин чадлыг нь сайжруулж болох тооцоо судлагаа хийхгүй гэхийн газаргүй.
Ганц нийтлэлд ийм их мэдээллийг багтааж барахгүй, тэгээд ч зохимжгүй тул үүгээр энэ нийтлэлээ өндөрлье. Гэхдээ энэ сэдвийг дөнгөж хөндөж буй бөгөөд цааш тодруулах зүйлс, хачирхалтай баримт их байна. Тэдгээрийг дараа дараагийн нийтлэлээр хөндье. Хэрэв дээрх яриаг үзэхийг хүсвэл дараах бичлэгийг үзээрэй. Хятадын вирусын тухай яриа нь 14 минут 50 секундээс эхлэх болно.