Сонин хачин 2020 оны 02 сарын 20

Үханий тахлыг зөгнөсөн хачирхалтай роман

Нийтэлсэн: Admin

Харанхуйн нүд (1981/2008)

Дийн Коонц (Dean Koontz) болбоос 1945 онд төрсөн АНУ-ын suspense thriller буюу сэтгэл догдлуулсан, адал явдал, шинжлэх ухааны чиглэлийн роман бичдэг зохиолч бөгөөд янз бүрийн нэрээр 105 роман бичсэний нэлээд нь олон улсын болон Нью-Йорк Таймсын бэстсэллер болж байсан юм. Нийтдээ тэр 450 сая гаруй ширхэг ном заржээ. Харин түүнийг сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллээр нэрийг нь дахин дурсахад хүргэж буй зүйл түүний тэр олон романууд биш харин 1981 онд бичсэн “Харанхуйн Нүд” буюу “The Eyes of Darkness” хэмээх роман нь. Сүүлд халаасны хувилбар нь 2008 онд дахин хэвлэгджээ.

Уг романд дайны үед ашиглаж болох биологийн зэвсэг бүтээж буй, тэгж байгаад санамсаргүй лабораториосоо алдан тахал дэгдэж буй тухай өгүүлдэг юм. Хачирхалтай нь тэрхүү тахал гарах хот нь Хятадын Үхань хот байсан ажээ. Уг номын нэгэн хуудсанд дараах үйл явдал өрнөдөг:


“Wuhan-400 бол төгс биологийн зэвсэг” хэмээн уг романд өгүүлнэ

Үүнийг зүгээр санамсаргүй тохиолдол, утга зохиолын фантааз гэж үзэж болох боловч, тэгж үзэх гэхээр бас болж өгөхгүй өөр нэг зүйл байгаа нь эл номын гарчиг. “The Eyes of Darkness”. Орчуулбал “Харанхуйн Нүд”. Тэгтэл “НҮД”-ийг, тэр дундаа өрөөсөн нүд шүтдэг ямар хүмүүс байдаг билээ, за байз хэн билээ? Бодож ядах юу байх билээ дээ, өнөөх Иллюминати бүлгийнхэн. Тэд ямар нэг гаж юм хийхийнхээ өмнө ямар нэг дохио зангаа үлдээдэг бөгөөд дараа нь тухайн зүйлээ хийснийхээ дараа “Хэлээгүй юу. Та нарт далд утгаар хэлээд л байсан. Энэ бүх цагт та нарын нүдний чинь өмнө байсан. Та нар л өөрсдөө хараагүй” гэж тавлаж, үүндээ хөөрдөг.

Хүмүүс ч бас хонь шиг юм болохоороо, өөрсдийг нь үхэл мөхөл рүү дуудаж, элдэвлэж, тоглож, шоглож, доромжилж байгааг хүлцэн “санамсаргүй тохиолдол гэхэд хачин юм аа” гэж бодсоор өнгөрдөг бөгөөд, нөгөө бүлгийнхэн нь дараагийн “хачин тохиолдлоо” бэлтгэдэг. Covid-19 хэмээн нэрлэгдсэн коронавирустай холбоотой хачин зүйл ингээд дуусахгүй.


Холбоотой мэдээнүүд