Сонин хачин 2020 оны 02 сарын 07

Еврейчүүд яагаад Нобелийн шагналыг эзэгнэж байна вэ?

Нийтэлсэн: Admin

Нобелийг шагналыг 1901 онд анх гардуулснаас хойш одоогийн байдлаар 900 гаруй хүнд өгөөд байгаагаас шагнал авсан нийт хүмүүсийн 20% нь еврейчүүд байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд 2019 оны эдийн засгийн Нобелийн шагналыг Майкл Кремер хэмээх еврей авсан.

Еврейчүүд дэлхийн хүн амын ердөө 0.2%-ийг бүрдүүлдэг атлаа дэлхийн хүн амын дундажтай харьцуулахад авах ёстой харьцаанаасаа хамаагүй их Нобелийн шагнал авч байгаа юм. Дэлхий дээр 15 сая еврей үндэстэн амьдардаг бөгөөд энэ хэмжээгээр бол тэд дэлхийн хүн амын 0.2%-ийг л бүрдүүлдэг ба статистикийн жигд тархацын онолоор бол тэд Нобелийн шагналын 0.2%-ийг л хүртэх ёстой. Өөрөөр хэлбэл 900 Нобелийн шагналаас еврейчүүд 2 Нобелийн шагнал л хүртэх ёстой. Тэгтэл тэд 20 биш бүр 200 Нобелийн шагнал хүртээд байна. Нобелийн 5 шагнал тутмын нэгийг нь еврей хүн авч байна гэсэн үг.

Еврейчүүдийг шуналтай гэж ярьдаг. Энэ ч оргүй хоосон яриа биш бололтой. Нобелийн шагнал хүртсэн еврейчүүдийн дийлэнх нь эдийн засгийн чиглэлээр тус шагналыг хүртсэн байгаа юм.

Үүнийг зүгээр нэг тохиолдол гэхэд хэцүү. Түүнчлэн үүнийг еврейчүүд толгойтой гэх хуурай магтаал, халхавчаар хааж ч болохгүй.

Үнэндээ гэвэл дэлхийн эдийн засаг болон шинжлэх ухааны том том хүрээлэнгийн дарга, захирал, ивээн тэтгэгч, ирээдүйтэй чиглэлээр судалгааны ажил хийж буй судалгаа удирдагчид нь еврейчүүд байгаа бөгөөд тэд доороо ажиллуулах судалгааны ажилчдаа бусад улс үндэстнээс биш гагцхүү еврейчүүдийг сонгож авдаг нь нөлөөлж байгаа бололтой.

Еврейчүүд боловсролд анхаардаг нь үнэн. Гэхдээ Монголчууд ч гэсэн боловсролд анхаардаг. Гэвч еврейчүүдийн монголчуудаас ялгарах нэг онцлог нь, тэд еврей оюутнууддаа зориулсан үй олон, 500 доллараас эхлүүлээд 50 000 долларын хүртэлх тэтгэлэгүүдийг баруун зүүнгүй тарааж байдаг юм. Энэ нь ч мөн нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Америкийн дуучин Боб Дилан

Аль эсвэл еврейчүүдийг бусдаас онцгойлон, илүү мэт харагдуулах гэсэн ямар нэг хүсэл, явуулга үүний цаана байна уу?

Боб Диланд жишээ нь 2016 онд “Утга зохиолын” чиглэлээр Нобелийн шагнал олгосон юм. Тэгтэл тэр амьдралдаа ганц роман ч бичиж үзээгүй хүн шүү дээ. Олгох болсон шалтгаанаа Нобелийн шагналын хороо “Америк дууны уран ярууг утга зохиоллог байдлаар илэрхийлж чадсан” гэж тодорхойлсон. Энэ нь дуучинд Нобелийн утга зохиолын шагнал өгөх гэж оролдсон гуйвуулга байсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч тэр үү шагнал гардуулах ёслол дээр нь Боб Дилан өөрийн биеэр очоогүй. Ичээ байлгүй дээ.

Хэрэв дуучдад ингээд утга зохиолын чиглэлээр Нобелийн шагнал өгөөд байх юм бол Guns’N Roses, Aerosmith, Queen гээд цувж өгөх юм биш үү? Үүнээс ажиглахад, Нобелийн шагналыг еврейчүүдэд өгөх сонирхол, тэднийг илүүтэй шагнах хүсэл эрмэлзэл Нобелийн шагналын хорооныхонд ямар нэг хэмжээгээр байгаа бололтой.

Еврейчүүд толгойтой гэдэг нь маргаангүй. Гэвч толгойноос гадна тэд “татуурга”, “крантай” л байх шиг байна.

Холбоотой мэдээнүүд