Энэ тамирчинг Конор МакГрегор гэдэг.
2019 онд тэр 30 сая долларын орлого олсон юм. Дэлхийн хамгийн мундаг, супер тамирчдын нэг.
Хэрэв тэр хувцсаа өөрөө угааж, гэрээ цэвэрлэвэл цагт 20 доллар л хэмнэх байх. Хүнээр угаалгавал 20 доллар хэмнэнэ.
Үнэн үү? Хэдийгээр ерөнхий хандлага нь зөв авч тэр ердөө 20 доллар хэмнээд болчихгүй. Үүнд тэр хувцсаа угаахын оронд тэр цагаа өөрийгөө амраахад юм уу бэлтгэл сургуулилтандаа зарцуулсан бол илүү байх байсан буюу “алдагдсан боломжийн өртгийг” оруулж тооцох ёстой.
Түүнийг дунджаар долоо хоногт 5 хоног, өдөрт 8 цаг ажиллаад дээрх орлогыг олсон гэж үзэх юм бол тэр цагт 10,000 орчим долларын орлого олдог болно. Нэг цагийг бэлтгэл сургууль, ажилдаа зарцуулсны орлого. Үүний оронд тэр 20 доллар хэмнэх гээд хувцсаа өөрөө угаавал 20 доллар хэмнэсэн ч 9800 доллар алдсан гэсэн үг болно.
Ядуу байхад хямдхан, баян болоход улам бүр үнэтэй болдог зүйл: цаг хугацаа ажээ.
Чухам ийм болохоор Конор МакГрегор өөрөө хувцсаа угаалгүй бусдаар угаалгаж, Барак Обама хувийн тийрэлтэт онгоцоор ийш тийшээ аялдаг ажээ.