1975 онд төрсөн, 44 настай Юусаку Маезава 2 тэрбум долларын хөрөнгөтэй ганц бие бизнесмэн эр. Түүнийг Японы 22 дахь баян хүн ч гэж тооцож байгаа.
Тэрбээр Элон Маскийн бүтээж буй Space X Starship сансрын хөлгөөр сарыг тойрон аялах анхны арилжааны, иргэний нислэгийн суудлыг худалдан аваад байгаа юм. Сансрын нислэг 2023 оны эхээр болох ба ойролцоогоор 6 хоног үргэлжлэх юм. Уг аяллынхаа хүрээнд тэр 6-8 хүнийг экипажийнхаа бүрэлдэхүүнд багтаан нисэх бөгөөд тэд нар нь сарны талаар урлагийн бүтээл туурвих уран бүтээлчид байх ажээ. Түүнчлэн амьдралд ганц л олдох тэр өвөрмөц мөчийг нь хамт хуваалцах онцгой нэгэн эмэгтэйг ч хайж буйгаа зарласан юм.
2020 оны 1 сарын 5-нд тэрбээр өөрийг нь Твиттерт дагасан хүмүүсээс санамсаргүй аргаар 1000 хүнийг сонгон авч тус бүрт нь 9300 ам.доллар өгөх болсноо зарласан ба энэ жиргээ нь Твиттерийн түүхэн дэх хамгийн олон РТ хийгдсэн жиргээ болсон.
Тэрбээр ганц Японоор тогтохгүй дэлхий даяар Сошиалын од болон хувирч байгаа бөгөөд үүнийгээ нэг шат ахиулан, найз бүсгүйгээ сонгон шалгаруулахаар AbemaTV сувагтай хамтран реалити шоу зохиохоо зарласан бөгөөд өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар тус ТВ-ийн сувагт уг шоунд оролцохыг хүссэн 20,000 гаруй эмэгтэйн хүсэлт иржээ. Шоунд бүртгүүлэхийг хүссэн эмэгтэй тус ТВ-ийн вэбсайтаар орон “дурлалын тохиромжийн” асуумж бөглөх ёстой бөгөөд асуумжинд нь “Хэрэв чи хувийн тийрэлтэт онгоцтой байсан бол хаашаа явах вэ?” гэх мэт асуултууд бий ба доорх хариултуудаас аль тохирохыг нь сонгох ёстой. Асуумжийн төгсгөлд хариултуудыг хэрхэн бөгөлснөөс хамааран Юсакигийн баяртай байгаа юм уу урвайсан дүрс гарч ирдэг ажээ.
Өнгөрсөн жил тэрбээр Zozo хэмээх интернет худалдааны компанийнхаа 30%-ийг Softbank компанид 2.7 тэрбум ам.доллараар худалдсан бөгөөд СЕО-гийн албан тушаалаасаа буун, сансарт нисэх бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Түүний ярилцлагыг эндээс үзэж сонирхоорой.
