YouTube-д бараг 8 сая дагагчтай энэ бүсгүй 1990 оны 7 сард төржээ. Ганц ч үг англиар хэлэлгүйгээр тэр яаж ингэж дэлхий даяар асар олон дагагчтай болоо вэ? Үгээр биш үйлдлээр харуулсан болохоороо.
Тэрбээр дөрөвхөн жилийн өмнө буюу 2015 онд Meipai дээр анх видео хийж эхэлсэн бөгөөд Sina Weibo дээр 19 сая дагагчтай болжээ. 2019 онд тэр Хятадын Ардын Сонины “Ард түмний сонголт” шагналыг хүртсэн байна. Ли бүсгүй эмээтэйгээ Хятадын Сичуан мужийн Мианиан хэмээх хөдөө нутагт амьдардаг ажээ. Бага насандаа өнчирсөн тэрбээр том болоод хотод DJ хийн амьдарч эхэлж байтал өвөө нь нас барснаас болоод эмээгээ асарч хандахаар буцан хөдөө явсан байна. Тийнхүү асарч байх үедээ видео хийж эхэлжээ. Ийм төрлийн видеонуудыг үзэхэд толгой амрах шиг болдогчлон түүний видеог ч гэсэн үзэхэд цаанаа л нэг амар амгалан мэдрэгддэг. Ингээд тэр хулсаар хэрхэн эртний маягийн гэр ахуйн хэрэгсэл хийсэнтэй танилцъя.
Ойд очин эхлээд тэр хулсаа сонгов.

Дараа нь цавчлаа

Нэлээн хэдийг

Дараа нь гэр рүүгээ зөөнө. Үүрээд.

Гэртээ авчран хэмжиж бэлдэнэ.












Ингээд л тэр гэрээ тохижуулчихлаа. Гоёмсог буйдан авах гэтэл 10 мянга гаруй юаны үнэтэй байсан тул тэр ийнхүү гэрийнхээ ойролцоох ойн хулсаар өөртөө ор, сандал, ширээ хийсэн гэнэ. Буйдхан хөдөө амьдардаг ч гэсэн юмхнаар юм хийж чаддаг түүний энэ бүтээлч, хөдөлмөрч зан олон сая хүнд таалагдаж байгаа бололтой.
Энэ видеог нь 31 сая хүн үзэж сонирхжээ. Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл YouTube нь энд, харин Facebook хуудас нь энд байна.