Талд ганцаараа торойж буй мод ойн дунд буй модоос илүү хүчтэй мод байдаг. Учир нь, ганцаараа торойж буй мод унахгүйн тулд илүү гүн рүү саглайн орсон урт үндэстэй болсон байдаг. Амьдралын хатуу шуургыг сөрөхийн тулд.
Бууж өгье гэж одоо бодож буй хүмүүст хэлэхэд, бүү бууж өг! Чи амжилтанд бодож байгаагаасаа ч илүү ойрхон байна. Чи ганцаараа тулалдах ёстой. Тийм ч болохоороо чи илүү хүчтэй болох болно. Өдөр өдрөөр.
Чи бол ганцаараа. Энэ бол бодит үнэн. Мөрөөдлийнхөө төлөө тэмц. Амьдралынхаа төлөө тулалд. Ямар хүн болохыг хүсэж байгаа түүнийхээ төлөө. Сур, өс, хуваалц. Шинэ хүмүүстэй уулз. Гэхдээ ямагт өөрийгөө шах. Хамгийн хүчтэй чоно сүргээсээ хөөгдсөн, ганцаардсан чоно байдаг.
Би хонины арьс нөмөрсөн чоно биш харин чононы арьс нөмөрсөн чоно. Би өөрийнхөө тулаануудад тулалдаж байна. Өөр хэн ч хэрэггүй. Өөр хэн ч замд хөндөлдөхгүй. Хэнд ч юу ч тайлбарлах шаардлагагүй.

Би ганцаархнаа явах замаар явж байна. Миний мэдэх цорын ганц зам. Энэ зам гэхдээ миний гэр л гэсэн үг. Энэ зам хаашаа хүргэхийг би мэдэж байгаа. Тиймээс би ганцаараа ч болов энүүгээр явах болно.

Энэ зам амар биш, тэмцэлтэй болохоор би хат сууна. Тийм ч болохоороо би ганцаараа явна. Тулалдах үедээ би ганцаараа тулалдана.
Би манлайлагч болохоос аялдан дагалдагч биш! Би ганцаараа ч гэсэн хүчтэй. Хамгийн хүчтэй сүнснүүд л зовлон шаналал, сорвийг туулан гарсан байдаг. Миний хувь тавилан бол нар буюу түүнээс ч цаадах зүйл. Энэ замаас гажих зүйл үгүй. Би ганцаараа ирсэн. Ганцаараа үхнэ. Би бол ганцаараа. Гэхдээ би хүчтэй.

Ганцаардал надад жинхэнэ амьдрал юу болохыг заасан. Зовлон намайг хүчтэй болгосон. Ганцаардал миний сул тал биш. Энэ миний давуу тал. Одоо би сэтгэл хөдлөлөө захирч сурсан. Уураа ч бас. Ганцаардал миний дотны найз.
Хүн өөртөө итгэх үед ямар ч уул өндөр биш. Хүн өөртөө итгэх үед ямар ч асуудал давахын аргагүй биш. Өөрөө өөртөө итгэх үед ямар ч саад саад биш. Өөрөө өөртөө итгэх үед “чадахгүй” гэдэг үг үгүй болж “чадна” гэсэн үг төрдөг. Өөртөө итгэх үед чамд хүрч чадахгүй зүйл үгүй болдог. Өөртөө итгэх үед чинь чиний цорын ганц хязгаар гагцхүү чиний хүсэл мөрөөдөл аль хүртэл харж, тэмүүлж чадаж буй тэр хязгаар л болдог.
Би өөрөөрөө бахархаж байна, би өөртөө үнэнч байснаараа бахархаж байна. Учир нь би одоо өөрийнхөөрөө амьдарч чадаж байна. Бусад хүн намайг хүндэлж байна. Гэхдээ хамгийн гол нь би өөрөө өөрийнхөө хүндлэлийг олсон.