Сонин хачин 2019 оны 11 сарын 25

Африкт яагаад ноцтой тахлууд дэгддэг вэ?

Нийтэлсэн: Admin

Яагаад дэлхийн хамгийн аймшигтай, анагаах арга хүртэл бараг олдохгүй байгаа ДОХ, эбола зэрэг өвчнүүд африкт үүсээд байна вэ? Энэ зүгээр л санамсаргүй тохиолдол уу? Аль эсвэл анагаах салбар нь муу хөгжсөн, мөрдөн байцаах, шинжлэх ур чадвар муутай газрыг том гүрнүүд, тэр дундаа АНУ туршилтын талбайгаа болгон ашиглаад байна уу? Сүүлийн үед энэ талаар тун сэжигтэй гэмээр учгууд мэр сэр илэрч байна.

Rickettsia felis хэмээх өвчний бактерийг АНУ-д анх илрүүлсэн бөгөөд 2002 онд энэ ямар бактери болохыг эрдэмтэд албан ёсоор тодорхойлсон. 2010 оноос өмнө энэ бактерийг гол төлөв муурны бөөснөөс илрүүлж байв. Гагцхүү бөөсөөр дамждаг, ховор өвчинд тооцож байлаа. Тэгтэл 2010 онд Сенегал, Кенид хийсэн хоёр өөр судалгаа нутгийнхаас дээрх бактерийг илрүүлсэн юм.


Өвчнийг африкчуудыг дарангуйлах зэвсэг болгон ашигласан байж болох.

1961 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршүлд африкт гарч байсан дайныг зохицуулан, гал зогсооход оролцох гэж яваад 9 сарын 18-нд онгоцны ослоор нас баржээ. Ослоор 15 өөр хүн нас барсан бөгөөд ослын шалтгаан одоо хүртэл тодорхой болоогүй.

Харин сүүлийн үед гарч ирж буй баримтууд уг осол санаандгүй осол байгаагүй, харин түүнийг НҮБ-ын дээд суудлаас зайлуулах гэсэн урьдчилсан төлөвлөсөн аллага байсан талаар өгүүлж байна. Африк газрын баялгаар маш баян. Тэр дундаа асар үнэтэй алмазны ордуудтай. Африкчуудыг хөгжүүлэхгүй ядуу хэвээр нь байлгаж, хооронд нь талцуулан бие биенийг нь хөнөөлгөж, сул дорой, мэдлэг боловсролгүй байлгах нь саяхныг хүртэл тус тивийг ноёлж байсан цагаан арьст Европчуудад хэрэгтэй байлаа. Европчуудыг эсэргүүцэж байсан Нельсон Манделаг хүртэл тэд “террорист” хэмээн цоллож 27 жил шоронд суулгасан шүү дээ.

Африкт асар их баялаг бий, харин газрын хөрсөн дээрх хүмүүс нь Европчуудад тийм ч их үнэ цэнэтэй биш байв. Африкчуудыг ноёлж, ядуу, дорой, өвчтэй байлгах нь илүү ашигтай. Чухам үүнд л “ДОХ” хэмээх биологийн зэвсэг хэрэг болсон ажээ.

ДОХ санамсаргүй бий болсон өвчин биш, африкчууд сармагчинтай нөхцөх явцад үүссэн өвчин ч биш. Харин Америк, Английн тусгай лабораторид зориуд бий болгосон биологийн зэвсэг бөгөөд үүнийг африкчуудын дунд зориудаар тархаасан юм хэмээн Өмнөд Африкийн апартейд дэглэмийн үед тусгай албанд нь ажиллаж байсан тагнуулын ажилтан үнэнээ хүлээн ярьсан нь баримтат киноны хальсанд үлдсэн байна.

Тусгай ажилтан Александр Жонес цааш нь “Бид Мозамбикийн мөргөлдөөнд хутгалдсан байсан тул ДОХ-ыг зориуд тараасан юм. Үнэндээ тус улсад 1990-ээд онд ажиллаж байсан “эмнэлгийн гэх судалгааны” газрууд огт өөр, аймшгийн зорилгоор ажиллаж байсан юм. Тэдний эцсийн зорилго нь хар арьстнуудыг хүйс тэмтэрч үгүй хийх явдал байсан. Апартейд дэглэмээс өөр хар арьстнуудыг туршилтын туулай болгох таатай боломж хаана байхав дээ” хэмээжээ.

Хар арьстнуудыг ийнхүү сулруулж устгах том төлөвлөгөөнд нь саад болж байснаас ч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Африкт алагдсан байж болзошгүй аж.

Александр Жонес эмэгтэй дүү нь тэдгээр лабораторид мөн ажиллаж байсан бөгөөд лабуудын жинхэнэ зорилгыг мэдсэнийхээ дараа “намайг удахгүй алах байх, манай багийн хэдэн хүн алагдсан” хэмээн хэлж байсан ба, “Тэгвэл хоёулаа хамтдаа зугтъя” хэмээн дүүдээ хэлтэл дүү нь татгалзан, оронд нь сүм рүү явъя хэмээжээ. Ах дүү хоёрын дээрх ярианаас хэдэн доло хоногийн дараа дүү нь амь үрэгдсэн байна.


Эбола

1976 онд Эбола анх Зайрт дэлгэрэв

ДОХ-оос гадна эбола хэмээх аймшигт өвчин Африкийг нэрвэсэн. Уг өвчний халдвар авсан хүмүүсийн 90% нь зогсолтгүй цус алдан нас бардаг юм.

1976 онд Эболагийн анхны халдвар Суданд илэрсэн юм. 151 хүн нас барсан. Түүнээс сарын дараа халдвар Зайр руу тархав. 318 хүн халдвар авснаас 280 нь нас барав. Түүнээс хойш бараг жил алгасахгүй Африкт халдвар гарсаар байгаа ба 2019 оны 3 сард халдвар дахин дэгдэн, 2019 оны 6 сар гэхэд 2025 хүн халдвар авснаас 1357 хүн нас баржээ.


Хүчирхэг гүрнүүд химийн болон биологийн зэвсэг боловсруулж бэлддэг бөгөөд сүүлийн үед гагцхүү аль нэг угсаатан, арьстанд л нөлөөлдөг тийм зэвсэг бий болгож байгаа талаарх яриа ч цөөнгүй дуулдах болсон. Итгэхэд хэцүү ч ийм хувилбарыг бүрэн үгүйсгэх аргагүй. Ингээд энэ талаар дараах видеоноос үзэж сонирхоорой.

https://www.youtube.com/watch?v=qVvxKy_eDe4

Холбоотой мэдээнүүд