Хятадын нэрээ нууцалсан нэгэн саятан Японы порно жүжигчин Рола Мисаки буюу Такизава Ролатай 15 жил найз охин нь байвал 8 сая доллар өгөх гэрээ байгуулсан байна хэмээн Токиогийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Ролаг тэр саятан “хувийн туслахын” албан тушаалд томилсон гэж байгаа боловч үнэндээ энэ албан тушаал нь юу гэсэн үг болохыг хагас ухаантай хүн ч ойлгох биз ээ. Хэдийгээр албан ёсоор нэрээ нууцалж байгаа ч гэсэн урлаг, хөгжмийн салбарт бизнес хийдэг энэхүү нүүрэндээ маск зүүсэн эр хэн бэ гэдгийг Хятадын энэ салбарынхан хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Рола Мисакигаас тэр 15 жил 10/10 найз охин байх нөхцөл шаардаж байгаа бөгөөд энэ нь ганц бие саятанд эхнэр авч эхнэртээ мөнгө төгрөг зарцуулж, байдал аягүйдвэл салахад нэлээд их хөрөнгө тасалж өгөх явдалтай харьцуулбал 8 сая доллар гэдэг тийм ч үнэтэй биш бололтой.

Мисаки Хятадад их алдартай бөгөөд Хятадын нийгмийн сүлжээний Вэйбо дээр нэлээн хэдэн сая дагалдагчидтай ажээ. Ролагийн насанд хүрэгчдэд зориулсан кинонууд 2012 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд одоо ч энэ төрлийн вэб сайтуудад байдаг, хандалт ихтэй кинонуудын тоонд ордог бөгөөд энэ салбараасаа хөндийрч, гагцхүү цөөн зарим элитэд хувийн үйлчилгээ үзүүлэх болсонд зарим фэнүүд нь гонсгор байна хэмээн Gawker вэбсайт мэдээлжээ.

Рола Орос эцэгтэй, Япон эхтэй бөгөөд энэхүү өвөрмөц төрх нь түүнд үй олон фэн, бишрэн шүтэгч авчирсан ажээ.