Шингэн бүхий шилэн термометрууд хамгийн хямдхан термометрууд байдгаас гадна бас хэрэглэхэд хялбархан. Өөр шингэнүүдтэй харьцуулбал мөнгөн усыг термометрт ашиглах 5 давуу тал байдаг ажээ.
Нэг. Гэрэл ойлгомтгой тул харахад хялбар.
Хоёр. Шилээ норгодоггүй тул буруу заах эрсдэл бага.
Гурав. Мөнгөн ус метал учраас халуун сайн дамжуулна. Өөрөөр хэлбэл, халууны хэлбэлзлийг илүү нарийн мэдэрнэ гэсэн үг.
Дөрөв. Темератур нэмэгдэхэд жигд тэлдэг тул шугаман хэмжүүр нь нэлээн нарийн заах боломжтой.
Тав. Хэмжих хязгаар нь бусад шингэнийг бодвол нэлээд өргөн. Мөнгөн ус цельсийн -39 хэмд хөлддөг тул түүнээс доош хэмд мөнгөн устай термометрыг ашиглаж болохгүй. Гэхдээ цельсийн 365 хэмд буцалдаг тул баргийн халууныг хэмжиж чадна.
Усыг яагаад термометрт ашиглаж болдоггүй юм бол?
Яагаад гэвэл ус дулаан муу дамжуулагч. Түүнээс гадна шилээ норгодог (барьцалддаг). Будаг орууллаа ч гэсэн нэмэр байхгүй. Халахаараа жигд бус тэлдэг. 0 градуст хөлддөг тул ашиглалаа гэхэд ердөө цельсийн 0-ээс 100 хэмийн хооронд л ашиглаж болно.
-39 хэмээс хүйтнийг хэмждэг термометруудад этанол ашигладаг байна. Этанол -144Ц -д хөлддөг ба 78Ц-д буцалдаг. Тийм болохоор ийм термометрийг харин халуун дулаан газар ашиглах аргагүй. Халуунд жигд бус тэлдэг тул термометрын хувьд ус шиг дутагдалтай гэсэн үг. Түүнчлэн нарийн хэмжихийн тулд гагцхүү эгц босоогоор нь байлгах хэрэгтэйгээс гадна удаж байж хэмжүүр нь зөв заадаг ажээ.