Хүмүүс энэ киног дээрх залуугийн тухай кино гэж боддог боловч тийм биш. Тэр бол зүгээр л шатрын хүү. Харин гол утга нь энэ хатагтай. Энэ кино тэр чигтээ түүний тухай.

Яагаад гэдгийг нь одоо хэлье.
- Хүмүүс эхлээд Хиймэл оюун ухаан бүтээжээ.
- Тэгтэл ХОУ хүний хяналтаас гаран хүмүүсийн эсрэг дайн өдүүлэв.
- Хүмүүс ХОУ-ы энерги, цэнэгийг нь дуусгахын тулд (нарны эрчим хүч ашиглаад байсан тул) дэлхийн агаар мандлыг бохирдуулан, битүү үүл, утаа манан үүсгэв.
- Тэгмэгц ХОУ хүмүүсийг олзлон хүмүүсээс эрчим хүч ялгаруулав.
- ХОУ дайнд яллаа. Хүмүүс дайнд бүрэн ялагдав.
- Хүмүүсээс энергийг нь сорохын тулд ХОУ Матриксыг зохион бүтээв. Энэ нь амьд хүмүүсийг системд холбон, хиймэл ертөнц нүдэнд нь харуулж байгаад биенээс нь шаардлагатай энерги сорж авах зориулалт бүхий шорон ажээ.
- Матрикс амжилттай ажиллахын тулд хиймэл ертөнц диваажин шиг байх ёсгүй, хүмүүст бас бага зэрэг тэмцэл хэрэгтэй гэдгийг ХОУ ойлгов.
- Хүмүүс угаасаа цаанаасаа эрх чөлөөг хүсэн тэмүүлдэг тул хүмүүсийг зомби шиг болгон програмчлах аргагүй. Тийм болохоор цөөн хэдэн хүн системийн цоорхойг олон “зугтаж, мултрах” боломж өгч байх хэрэгтэй юм байна гэдгийг ХОУ ойлгов. Ингэх нь систем бүхэлдээ хэвийн ажиллахад тустай ажээ.
- Матрикс төгс ажиллахын тулд бидний одоогийн ертөнц шиг төгс бус дүртэй байх ёстой ажээ. Үүний тулд системд хоригдож байгаа хүмүүсийн зарим нь мултарч чаддаг, зугтдаг байх ёстой аж.
- Энэхүү хүмүүсийн оргон зайлж, төвлөрсөн хяналт удирдлагаас зугтан зайлах гэсэн хүслийг нь бага хэмжээгээр зөвшөөрөнгөө хяналтандаа байлгахын тулд ХОУ газрын гүнд оргосон хүмүүс очиж оргонож болох хот байгуулав. Түүнчлэн оргосон хүмүүст найдлага төрүүлж, оргох зарим хүмүүст нь итгэл төрүүлэхээр “Сонгогдсон нэгэн” гэсэн жүжиг бас найруулав.
- ХОУ өөрийнх нь өөдөөс босон тэрсэлдсэн эсэргүүчүүд гагцхүү тодорхой түвшин хүртэл өсөж хөгжихийг л зөвшөөрдөг бөгөөд тэр түвшин нь 70 жил тутамд дээд хэмжээндээ хүрдэг ажээ. Тэр түвшин нь хүрмэгц ХОУ босогчдын Зион хотыг үнсэн товрог болгон сүйтгэж, бүх босогчдыг устгадаг бөгөөд дараа нь Матриксаа шинээр дахин ачаалдаг. Ийм маягаар ХОУ өөрийн энергийн системийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангадаг аж.
- Нео өөрийгөө энэхүү ХОУ-ны гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг нэгэн програм гэдгээ мэддэггүй. Хамгийн сүүлийн мөчид, Зионыг хэрхэн шинээр байгуулах тухай хэлэх үед л тэр өөрийнхөө жинхэнэ утга учир, зорилгыг ойлгодог.
- Оракл буюу Зөнч хүн төрөлхтөнд хиймэл найдлага төрүүлэн, босогчдын хүч чармайлтыг нэг цэгт төвлөрүүлэн, нэг цэгт тэднийг цуглуулах үүрэгтэй.
- Өөрөөр хэлбэл Зөнч үнэндээ жинхэнэ зөнч биш. Тэр ирээдүйг харж чадахгүй. Тэр ч бас програм, тэгэхдээ бусдаас өөр, сайн бичигдсэн програм бөгөөд энэ бүхэн анхнаасаа ямар байсныг сайн мэднэ, хүн төрөлхтнийг хуурахад анхнаас нь оролцсон програм.
- Бүх зүйл ХОУ-ны хүссэнчлэнгээр болж байв. Нео Архитектуртай уулзах хүртэл. Бүх зүйл ХОУ-ны хүссэн, төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу явагдана. Хүмүүс системээс суллагдан оргосон ч бай хамаагүй бүх зүйл ХОУ-ны тооцоолсны дагуу явагдана.
- Энэ зэвүүн төлөвлөгөөг нь Зөнч мэдэж байгаа. Тэр ч бас энэ зэвүүн төлөвлөгөөг зохиоход оролцосн юм. Энэ бүхнийг зохиосон “хүн” нь тэр өөрөө гэдгийг кино бидэнд илхэн харуулсан.
- Смит харин үүнийг мэдэхгүй. Тэр зүгээр л нэг явган цэрэг. Хүмүүсийн араас хөөх нь түүний ганц сайн чаддаг зүйл нь. Энэ нь энэ тэмцлийг бүр ч жинхэнэ мэт харагдуулж байгаа юм.
- Матрикс өмнө нь 5 удаа шинээр ачаалагдсан бөгөөд одоо зургаа дахь дээр нь бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл зургаа дахь ачааллын тэмцлийг нь бид кино хэлбэрээр үзэж байна.
- Тэгтэл энэ удаад Нео өмнөх таван хуулбараасаа гүн гүнзгий байдлаар нэгэн бүсгүйд дуурладаг бөгөөд Архитектортой уулзсаныхаа дараа Матриксыг дахин ачаалах (reload хийх), өөрөөр хэлбэл Зионыг бүрмөсөн устгах хаалгыг сонгодоггүй. Энэ удаад Нео Тринитиг аврахыг сонгодог. Ингэлээ гээд Архитектор төлөвлөснөө орхихгүй. Гагцхүү Неогүйгээр ганцаараа цааш ажлаа үргэлжлүүлэхээс аргагүй болно. Нео түүнтэй хамтран ажиллаагүйгээс Архитектор Зионыг зүгээр нэг цэвэрлээд зогсохгүй бүр газрын хөрснөөс арчих замыг сонгоно.
- Өмнөх 5 цэвэрлэгээтэй харьцуулбал энэ удаа Архитектор Зионыг бүрэн цэвэрлэж чадалгүй бүтэлгүйтнэ.
- Неогоос гадна шинэ Матрикс дотор Смит бас шинэ болж хувирсан байна. Тэр системийн нэг хэсэг байхаа болин, системээс хамааралгүй бие даасан вирус болдог.
- ХОУ Смитийг устгах гэж хичээх авч яаж устгах аргаа олдоггүй.
- Нео тэгмэгц ХОУ-тай тохиролцон Зионыг устгахгүй орхин, ирээдүйд системээс салахыг хүссэн хүмүүсийг системээс асуудалгүй тайван гаргадаг болохыг зөвшөөрвөл Смитийг устгах өгч болох юм гэсэн санал тавина. ХОУ үүнийг зөвшөөрнө.
- Нео Смитийг устгана.
- Түүний дараа хүн төрөлхтөн, ХОУ хоёрын хооронд дахин шинэ энх тайван тогтоно.
- ХОУ хүмүүсийн оршихуйг хүлээн зөвшөөрнө, хүмүүс ХОУ-ын хүлээн зөвшөөрнө.
- Төгсөв.
Гэхдээ… Эцэст нь эргэн харахад энэ бүхний цаад эзэн, хутгуур нь Зөнч л байсан байв.
Өмнөх таван удаагийн Матрикст тэр хүмүүсийн толгойг эргүүлэн ХОУ хүмүүсийг хааш залахыг хүссэн тэр зүг нь залан хүмүүсийг устгуулж байсан байв. Харин зургаа дахь удаагийн матрикс релоад хийгдсэний дараа тэр ч өөрөө бас хүмүүсийн нэгэн адил системийн хоригдол юм байна гэдгээ ойлгодог. Тэгээд 5 дахь матриксын дараагаас өөрөө бас эрх чөлөөтэй, өөр байхыг хүсчээ. Өөр, эрх чөлөөтэй дэлхийг хүссэн байна.
Тийм болохоор, энэ удаад тэр Неотой өөрөөр тулж ажилласан байна. Ирээдүйн дайнд Неог илүү сайн бэлтгэжээ. Уулзах бүртээ Неод чихэр, жигнэмэг өгч байсан нь өмнөх таван хувилбарын Неод байгаагүй тусгай нэмэлт хүч, код өгч байсан нь аж. Энэ кодын хүчээр Нео Смитийг дийлж, системээс гарч, буцаж чөлөөтэй нэвтэрч, систем дотор системийн хүссэнээс тусдаа байх эрх чөлөөтэй болсон. Үүнийхээ хажуугаар мөн л толгойг нь эргүүлсэн. Түүнчлэн Неотой уулзаа ч үгүй байхад нь Тринитиг Неод дурлуулахаар толгойг нь эргүүлж бэлтгэсэн байв. Тринити ч энэ талаар сүүлд Неод хэлдэг. Бүх зүйл түүний төлөвлөсөн, бэлдсэнээр болдог.
Гэхдээ тэр Архитектортой ил тод тулалдахыг хүсээгүй бөгөөд тулалдаандаа хүмүүсийг болон Нео хэмээх өөрийн боловсруулсан програмыг ашиглан тэмцдэг. Ил тод мэдэгдэхийг хүсээгүй ч үүнийг нь Архитектор мэддэг бөгөөд эцэст нь түүнд “Чи аюултай тоглоомоор тоглож байна шүү” хэмээн хэлэхэд зөнч түүнд “Өөрчлөлт ямагт тийм байдаг” хэмээн хариулдаг юм.
Үнэндээ Матрикс киноны тэмцэл энэ эр:

Энэ хатагтай

хоёрын хооронд өрнөдөг ба тэр ялсан.
Үүнийг л олон хүн ойлголгүй үлдсэн юм. Кино Зөнч нар мандахыг, яг л бусад ялагч нар бахдан хардгийн адилаар бахдан харж суугаагаар дуусдаг юм.
… Үгүй тэгвэл, энэ залуус маань юу болох билээ?

Эд зүгээр л шатрын хүүхдүүд байсан юм. Нео үнэндээ Сонгогдсон нэгэн байгаагүй. Тэр зургаадах нь л байсан юм. Сонгогдсон нэгэн бий гэх аваас тэр Зөнч л байжээ.