Хүнд спиртлэг зүйл уух хүсэл төрөх үед үнэндээ яг ямар хүсэл цаана нь байж байдаг вэ?
Стресс тайлах, ядаргаа, сэтгэл зовнилоо мартах хүсэл байж байдаг. Спирт хүний стресс тайлдаг. Үүнтэй ижил нөлөөг сахар үзүүлдэг. Гэхдээ сахар цаанаа давхар сөрөг нөлөө үзүүлдэг тул тэр талаар нь би дэлгэрүүлж ярихгүй. Ийм үед бидэнд тус болж болох нэг чухал зүйл L-Glutamine байдаг.
Л-Глютамин яагаад энэ тохиолдолд тусална гэж?
Хүний биед хамгийн өргөн дэлгэр байдаг амин хүчлийн нэг нь Глютамин юм. Глютамин биед орж задрахаараа глютамэйт (glutamate) болон хувирдаг. Глютамэйт нь тархинд хамгийн элбэг байдаг нейро-дамжуулагч юм. Нейродамжуулагчдын тоонд мөн серотонин, допамин зэрэг зүйлс багтдаг. Тэдгээрийг л хүмүүс нейро-дамжуулагч гэж боддог боловч глютамэйт бас нейродамжуулагч юм. Тодруулбал сэтгэл хөөргөгч нейро-дамжуулагч. Өөр бусад нь харин дарангуйлагч нейродамжуулагчууд байдаг. Глютамэйт хэтрэхээр хүн сэтгэл зовнилд автаж, нойргүйдэж эхэлдэг.
Хүний бие эрүүл байгаа үед хөөргөгч, дарангуйлагч нейро-дамжуулагчид нь тэнцвэрт оршин балансалдаг.
Л-Глютамин харин глюкоженесис процессыг нэмэгдүүлдэг. Биед сахар нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Л-глютамин маш хялбархан глюкоз болон хувирах замаар тархины мэдрэлийн эсүүдэд таатай сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Тийм болохоор инсулины хэмжээ нэмэгдэхгүй.
Глютамэйт цааш мөн антиоксидант болох glutathione-ыг үүсгэдэг. Уг антиоксидант (хүчиллэгжил-бууруулагч) гэдэсний эсүүдийн эрүүл байдлыг дэмжих замаар үрэвсэл, халдвар, стресс бууруулдаг.
Глютаминыг бууруулдаг зүйл нь алкоголь байдаг. Алкоголь глютаминыг блоколж, глютамины үүсгэдэг бүх сайн нөлөөг үгүй хийдэг. Тиймээс удаан хугацаагаар тогтмол архи дарс их хэмжээгээр хэрэглэх юм бол бие чинь глютамины нөөцөө шавхах бөгөөд үүнээс болоод дархлааны янз бүрийн асуудал, хүндрэл үүсэх эхлэл тавигддаг.
Глютамин буурахад нөлөөлдөг өөр нэг зүйл нь ужиг стресс байдаг. Энэ үед өнчин тархинд (гиппокампус) глютамэйт хэт нэмэгдсэнээс ой санамж муудаж, шинэ зүйл сурах явц удааширдаг. Үүнтэй зэрэгцэн урд тархинд глютамэйтийн хэмжээ хэт буурснаас анхаарал төвлөрөл суларч анхаарлын дутмагшил үүснэ.
Харин амигдала хэмээх тархины хэсэгт стрессээс болон глютамэйт буурснаас болоод амигдала хүнд сэтгэл түгшиж буй мэдрэмж үүсгэнэ. Амрахгүй хэт их дасгал сургуулилт хийх үед, аль эсвэл бэртэж гэмтэх, мэс засалд орсны дараа мөн үүнтэй ижил, глютамины дутагдал үүсдэг.
Тэгвэл ямар хоол хүнс глютаминаар баялаг вэ?
Үхрийн мах, тахианы мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн. Мөн байцаа, бараан ногоон навчлаг ургамал, ногоонууд. кале, спиниж, парслэй.
Хэрэв чи кето хоолны дэглэм бариад, дунд нь үе үе мацаг барих юм бол витамины баланс чинь аяндаа тэнцвэржинэ.
Дээр нь, хэрэв төд удалгүй глютамины балансандаа оръё гэж бодвол өдөрт 2-5 грамм глютамин хэрэглэх хэрэгтэй. Үүнийг витамин хэлбэрээр хэрэглэж болно. Дээр нь глютаминаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Түүнлэн хэт ядарч, хэтрүүлж хийхгүйгээр дасгал хийх хэрэгтэй. Бас сайн унтаж, нойр авч байх хэрэгтэй. Мөн хэдий чинээ бага алкоголь хэрэглэнэ төдий чинээ глютамины дутагдалд бага орно.