Дэлхий 2021 оны 02 сарын 17

Дараагийн цар тахлын талаар Билл Гэйтс анхааруулав

Нийтэлсэн: Admin

Эхний цар тахал буюу Covid-2019 дуусаагүй, улс орнууд вакцинжуулалтаа дөнгөж эхэлж байгаа энэ үед зарим хүмүүс дараагийн цар тахлын талаар хэдийн яриад эхэлсэн бөгөөд эдгээр хүмүүсийн нэг нь Билл Гэйтс юм.

2021 оны 1 сарын 29-нд MSNBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр тэр “Бид дараагийн цар тахалд бэлэн байх хэрэгтэй. Миний талаар болон вакцины талаар элдэв юм ярьж байгаа хүмүүс байгаа. Гэвч би юу ирж болохыг хэлж, сануулж байна” хэмээн ярьжээ.

Өмнө нь тэр 2015 онд ТВ-д ярилцлага өгөх үедээ “Ойрын жилүүдэд олон арван сая хүний аминд хүрэх зүйл ганцхан асар халдвартай цар тахал байх болно. Үүнд бид бэлэн байх хэрэгтэй” гэж ярьж байсан юм. Өмнө нь компьютерын програм зардаг байсан компанийн захирал хүн яагаад ийнхүү сүүлийн жилүүдэд вакцины бизнест тэгтлээ анхаарал хандуулах болов оо гэдэг нь сонин. Сайхан сэтгэлийн үүднээс энэ бүхнийг хийж байна уу, цаана нь өөр санаа бодол байна уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Холбоотой мэдээнүүд