Өчигдөр БНСУ-ын ерөнхий сайд Чунг Сие-кюн “Манай улсын иргэдийг зорчиход хориг тавьсан улсын иргэдэд бид зөрүүлж хориг тавих болно” хэмээн мэдэгдэв.
Бодлоготой хянамгай шийдвэр гэхээс илүүтэй үндсэрхэг үзэлд автсан барьцсан гэмээр энэ шийдийг хачирхалтай нь Өмнөд Солонгосчууд ихээхэн баяр хөөр болон хүлээн авч байна. БНСУ өмнө нь улс дотор нь өчнөөн халдвартай хүн илэрчихээд байхад л “Манай улсын иргэдэд хилийн хорио тавихаа болиоч” хэмээн уриалж байсан талаар бид мэдээлсэн.
БНСУ дэлхийн 69 улстай харилцан визгүй зорчих гэрээтэй бөгөөд өөр 47 улсын иргэдэд визгүй нэвтрэх эрх олгодог юм. АНУ одоогоор дэлхийн цар тахлын төв цэг хэмээн тооцогдоод байгаа хэр нь тус улс Америкаас зорчигч хүлээн авсаар байна. Түүнчлэн Хятадад халдвар тархаж байх үед ч гэсэн Хятадын Хубей мужаас бусад бүх мужийн иргэдийг улс орондоо чөлөөтэй нэвтрүүлж байв. Ийнхүү дэндүү гэмээр нээлттэй хаалганы бодлого баримталж буй авч одоогийн байдлаар дэлхийн 181 улс Өмнөд Солонгосын зорчигчдыг хил нэвтрүүлэхгүй, хүлээн авахгүй, ирвэл карантилна гэдгээ мэдэгджээ.