Дэлхий 2020 оны 04 сарын 03

Франц эмч нар Covid-ын вакциныг африкчууд дээр турших санал гаргав

Нийтэлсэн: Admin

Францын Парис хотын Cochin Hospital эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасгийн дарга Жан-Пол Мира хэмээх эмч ТВ-ийн нэвтрүүлэгт оролцох үедээ шинээр бүтээсэн коронавирусын вакциныг Африкчууд дээр эхлээд туршвал яасан юм бэ гэсэн саналыг Францын Эрүүл мэнд, Анагаахын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн захирал Камилле Лохтод дэвшүүлсэн бөгөөд нөгөөдөх нь өөдөөс нь “Тийм ээ, бид энэ чиглэлээр Африкт параллел судалгаа эхлүүлэх талаар бодож байгаа” гэж хариулсан нь африк даяар үй олон хүний дургүйг өнөөдөр хүргэв.

Энэ талаар Африк гаралтай алдарт хөлбөмбөгч Дидиер Дрогба, Самүэл Этоо, Демба Ба нар ихэд уурсан Твиттерт “1980-1990-ээд онд ДОХ-ын тахлын үед Африк эмэгтэйчүүдэд ДОХ-ын халдвар тарааж ДОХ-ын вакцин туршиж байсан”, “Энэ бол байж боломгүй явдал” хэмээн жиргэжээ.

Хөлбөмбөгч Дидиер Дрогба

Хөлбөмбөгч Этоо “Алуурчид! Африк та нарын дураараа дургидаг газар биш!” хэмээн жиргэсэн бол бусад Африкчууд Твиттерт энэ талаар “Европчууд колонийн үеийн дээрэлхүү сэтгэлгээнээсээ гарч чадаагүй байна” хэмээн бухимдлаа илэрхийлцгээжээ.

3 сарын 31-ны байдлаар манай гаригийн хамгийн орлого багатай тив болох Африкт 5300 орчим коронавирусын тохиолдол илрээд байна.

Холбоотой мэдээнүүд