Дэлхий 2019 оны 09 сарын 05

Орос интернетийн дайнд бэлтгэж байна

Нийтэлсэн: Admin

Тийм ээ, өнөөдрөөс (2019-2 сараас) эхлээд дөрөвдүгээр сарыг хүртэл манай хойд хөрш ОХУ АНУ-д суурилсан DNS серверүүдээ унтраах гэж байна.

Шалтгаан нь? Яагаад гэвэл дайн байлдааны үед аливаа улс гадаадад суурилсан, тэр дундаа дайсан улсад нь суурилсан серверүүдээс хамааралтай байх нь тухайн улсын үйл ажиллагааны хэвийн горим алдагдахад хүрнэ. Энэ тал дээр Хятад улс хэдийн “Хятадын их файерволл” хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүгээр кибер дэд бүтцээ сайжруулан барууны орнуудаас интернетийн хамаарлаа бууруулах арга хэмжээ авч эхлээд байна.

Ямар ч улсын хувьд интернетийн хэвийн ажиллагаа өдгөө асар чухал болоод байна. Оросын Холбооны Улсын банк, төр засгийн байгууллагуудын үйлчилгээ, жижиг компаниуд, хувь хүмүүс гээд маш олон газрууд интернэтээс хамааралтай. Тэгтэл ямар нэг юм болоод гадаадын улс интернетийг нь салгачихвал Орост маш том эмх замбараагүй байдал үүсэх нь тодорхой. Хүмүүс цалингаа авч чадахгүй, банкны АТМ-ууд ажиллахгүй, мэдээлэл авч чадахгүй болно.

Тиймээс дээрх төслийг хэрэгжүүлэх замаар ОХУ ямар нэг улсаас хамааралтай интернетийн хамаарлаа шинжлэн судалж, сул талаа арилгахаар бэлтгэж байгаа юм.

Дайны үед Монголын интернэт хэвийн ажиллаж чадах уу? Банк, АТМ, Univision, Google, Facebook ажиллах уу?

Ингэхэд DNS гэж юу вэ гэдгийг мэдэхгүй хүмүүс байгаа тул үүнийг товчхон танилцуулъя. DNS гэдэг нь домэйн нэрийн систем юм. жишээ нь medleg.club юм уу google.mn гэж бичихэд энэ нь хүний нүдэнд текст мэт харагдаж байгаа ч цаанаа бол тоон нэршилтэй байдаг. DNS серверүүд домэйн нэр нэтэд бичиж оруулахад цаана нь бхэд гэсэн IP хаягтай холбохыг зааж өгч чиглүүлдэг юм. Жишээ нь Google ашиглан ямар нэг юм интернэтээс хайхад хайхаар оруулсан мэдээлэл чинь Гүүглийн ДНС сервер рүү очдог. Тэгтэл Гүүглийн 20 DNS серверийн 16 нь Америкт байдаг юм. Хэрэв Америкийн DNS серверүүд хүсэх юм бол хайсан зүйлийг чинь интернэтээс гаргаж ирэхгүй блоколж, эсвэл буруу хаягууд руу замчлах боломжтой. Энэ нь мөргөлдөөний үед ихээхэн сул тал үүсгэх болно.

Сүүлийн үед НАТО-гийн орнуудын Оросын эсрэг кибер халдлага нэмэгдэж байгаа нь ч үүнд нөлөөлсөн. Оросын Харилцаа холбооны яамны сайд 2020 он гэхэд Орос улс интернет хайлт, замчлалынхаа 95%-ийг өөрсдөө гүйцэтгэдэг болох зорилт дэвшүүлж байгаа талаараа 2017 онд Известия сонинд ярьж байсан юм. НАТО сүүлийн үед ОРосын эсрэг кибер халдлага хийж байгаа сэдвээр цэргийн сургуулилт хийх болсон. Өнгөрсөн оны 11 сард НАТО-гийн офицерууд сошиал сүлжээгээр бослого хөдөлгөөн гаргах сургуулилт зохион байгуулсан бөгөөд уг сургуулилт Оросын хил дээр Эстонид болсон талаар Bloomberg мэдээлсэн.

Түүнчлэн өнгөрсөн оны 4 сард Оросын тагнуулын байгууллагын ажилтнууд Нидерланд дахь олон улсын химийн зэвсгийн хяналтын байгууллагын интернет сүлжээ рүү хакердан орох гэж оролдоод баригдсан талаар Европын Холбооны төлөөлөгчид мэдээлж байв.

Энэ бүхэн талуудын хооронд кибер мөргөлдөөн хэдийн эхэлчихсэн байгааг харуулна. Энэ явдал ч ингэхэд бусдын орон биш, манай орон гадаадын интернетээс хэр хамааралтай байгаа билээ гэсэн эргэж харах сануулга харанга цохиж байна!

Холбоотой мэдээнүүд